Он солигдох үед зам тээврийн осол 5 гарчээ
Замын цагдаагийн газрын алба хаагчид баярын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан билээ. Тэгвэл хуучин оноо үдэх сүүлчийн өдөр Замын цагдаагийн газар 279 зам тээврийн ослын дуудлага ирсэн байна. Тэднээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг журамлажээ.
Мөн он солигдох үед таван жолооч нь зам тээврийн осол гаргасан гэнэ. Тиймээс Замын цагдаагийн газраас жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ