Нийгмийн даатгалын үйлчилгээний Ко-брэнд карт гаргалаа
Нийгмийн хамгааллын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд санхүүгийн шинэ үйлчилгээ, мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор Төрийн банк, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран Нийгмийн даатгалын үйлчилгээний Ко-брэнд карт гаргалаа.
5
2013 оны 12 сарын 31-нд Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан НДЕГазрын хамт олонд “Шинэ амжилтын эхлэл, шинэ оны мэнд дэвшүүлэн” хамтарсан картынхаа дээжийг гардуулан өглөө.
6
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг өндөр настнуудад зориулсан уг карт нь банкны шимтгэл хураамжийн хөнгөлөлттэй нөхцөлийг харилцагчид санал болгож байгаагийн зэргэцээ харилцагчийн картын дансны үлдэгдэлд сар бүр хүү бодож олгох давуу талтай.
7
Түүнчлэн тус картаар Монгол орон даяар байршсан Төрийн банкны 531 салбар нэгж, 200 гаруй бэлэн мөнгөний АТМ машин, 1500 гаруй картаар үйлчлэгч байгууллага болон бусад бүх банкны цэгүүдээр үйлчлүүлэх боломжтойгоос гадна Моносын эмийн сангуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг олгож байгаа юм.
7
Тэтгэвэр авагч өндөр настнууд сар бүр банкинд ирэлгүйгээр хүссэн үедээ картаараа бэлэн мөнгө авах, төлбөр тооцоо гүйцэтгэх боломжтой ба бэлэн мөнгөний эрсдэлээс найдвартай хамгаалах орчин үеийн зөв хэрэглээ юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ