Шинэ жилийн баяраар хулгай, дээрмийн хэрэг ихэсчээ

img

Өнгөрөгч шинэ жилийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллага ачаалал ихтэй  ажиллажээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад  өнгөрсөн 2013 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 2416 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 32  хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Мөн нийслэлд  бусдын биед гэмтэл учруулсан нэг, хулгайлах 11, танхайн тав, дээрмийн гурав, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн нэг, зам тээврийн хэрэг 11, осол 25 гарч 13 хүн гэмтсэн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cheka:
өндөржүүлсэн бэлэн байдал нь хааччихдаг юм
2014-01-02