Есөн сургууль автобустай болно
Өнгөрөгч оны 10 дугаар сараас холоос сургуульдаа ирдэг сурагчдын сурах нөхцөл бололцоог хангах, хүүхэд багачуудыг замын хөдөлгөөний осол гэмтлээс сэргийлэх зорилгоор сургуулиудыг автобустай болгож эхэлсэн.
Энэхүү ажил одоо ч үргэлжилж байна. Тодруулбал өнөөдөр 13.00 цагт “Хьюндай” компанийн байранд нийслэлийн Ерөнхий боловсролын есөн сургуульд шинэ автобус гардуулах юм байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван дүүргийн төрийн болон хувийн өмчийн 33 сургуулийн 3424 сурагчдыг 104 автобусаар нэгдсэн зохион байгуулалтад оруулан тээвэрлэж байгаа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ