Газ үнэрлэж байсан залуучуудыг саатуулжээ

img

Өнгөрөгч оны 12-р сарын 30-нд Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Айриш” зочид буудлын өрөөнд иргэн Б/эр.20н/, иргэн Ц/эр.19н/, иргэн Б/эм.15н/, иргэн Д/эм.16н/, иргэн У/эм.15н/ нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад цагдаагийн албан хаагчдад баригджээ.

Цагдаагийн албан хаагчид хэргийн газраас эд мөрийн баримт болох хэрэглэсэн  газны сав 2 ш, гялгар уутыг хураан авсан байна. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ