Н.Алтанхуяг: Экспортыг дэмжинэ, импортыг орлуулна
Пүрэв гариг бүрийн 12.30 цагт зохиогддог “Ерөнхий сайдын 30 минут” өнөөдөр 2014 оны анхны уулзалтаа хийлээ. Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд “Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ихээхэн анхаарна” хэмээн онцоллоо.
\
Ерөнхий сайд уулзалтын эхэнд “2014 онд импорт орлох, экспорт нэмэх үйлдвэрлэлийг дэмжихэд “Чингис” бондын хөрөнгөөс 360 шахам тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна. Төслүүдийн саналыг энэ сарын 17-ныг хүртэл нээлттэй хүлээн авч байна. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон баг төслүүдэд эхний шатны сонгон шалгаруулалт хийж, дараа нь Засгийн газрын гишүүдийн түвшинд бодлогын хяналт тавьснаар эцэслэн шийднэ. Гуравдугаар сарын 1-ний дотор сонгон шалгаруулалтыг дуусгаж, санхүүжилтээ олгож эхэлнэ” гэв. Харин Хөгжлийн банкнаас “Төслүүдийг дэмжиж олгох зээлийн хүү, эргэн төлөлтийн хугацааг төсөл бүрийн онцлогоос хамааруулан ялгаатай тогтоохоор төлөвлөж байгаа гэдгийг мэдэгдсэн. d
Ерөнхий сайд энэ үеэр “Үйлдвэржилтийг дэмжсэнээр экспорт нэмэгдэж, импортыг орлохуйц бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно гэж үзэж байгаа. Манайх гадны улс орнууд руу хоёр л бүтээгдэхүүн экспортолдог. Нэгдүгээрт эрдэст бүтээгдэхүүн нөгөөх нь ноос ноолуур юм. Эрдэст бүтээгдэхүүн гэхэд экспортын 90 гаруй хувийг дангаараа эзэлдэг байна. Сүүлийн жилд гадаад худалдааны алдагдал 2 тэрбум орчим ам.долларт хүрсэн байна. ый
Тиймээс 2014 онд алдагдлыг нөхөхийн тулд дотооддоо үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүнээ гаднаас авахгүйгээр Монголдоо үйлдвэрлэхэд голлон анхаарч ажиллана. Өнгөрсөн оны тухайд эрдэс баялгийн салбарт зарим бүтээгдэхүүний экспортоос олсон орлого нэмэгджээ. Тухайлбал, зэсийн экспортоос 850.9 сая ам.доллар олсон байна. Энэ нь 2012 оны арваннэгэн сарын байдлаар гарсан дүн мэдээ аж, 2012 онд уг бүтээгдэхүүний экспортоос 838.8 сая ам.доллар олж байжээ. Харьцуулахад экспортоос олсон орлого өссөн үзүүлэлттэй байна. Мөн алтны экспорт нэмэгджээ, 2012 онд 122.3 сая ам.доллар олсон бол 2013 оны арваннэгдүгээр сарын байдлаар 303.9 сая ам.доллар олсон аж. Нүүрсний экспортоос 2012 онд 1.9 тэрбум ам.доллар олсон бол 2013 онд 1 тэрбум ам.доллар олжээ. Энэ нь 2012 оныхоос 900 гаруй сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсан, мөн экспортын хэмжээ багассан зэрэг нь ийн нөлөөлжээ. Гэхдээ ирэх онд нүүрсний үнэ нэмэгдэх магадлалтай байна.ы
Мөн сүүлийн жилүүдэд экспортод эерэг нөлөө үзүүлэх болсон бүтээгдэхүүн нь ноолуур. Өнгөрсөн оны эхний арваннэгэн сарын байдлаар 235.5 сая ам.доллар олсон нь 2012 оныхтой харьцуулахад 40 гаруй сая ам.доллараар өссөн үзүүлэлт аж. Гэхдээ энэ нь тийм сайн үр дүн биш юм.ч Харин хуванцар эдлэл, арьс шир, химийн бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолдог. Нийт импортын 35 хувийг дээрх бүтээгдэхүүнүүд эзэлсэн байна. Үүн дээр машин механизм, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, сэлбэг эд анги 15 хувийн импортыг бүрдүүлжээ. Тиймээс импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэх төсөл хөтөлбөр ирүүлвэл аж ахуйн нэгж, иргэдээ дэмжиж “Чингис” бондын хөрөнгөөс 360 шахам тэрбум төгрөг зарцуулах бодолтой байгаа" гэлээ.
быП.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ