Авлигатай тэмцэх үндэсний чуулган болно

img

Энэ сарын 10-нд “Авлигатай тэмцэх үндэсний чуулган” болно. Манай улс шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан орон даяар хэлэлцүүлэх ажил дуусах шатандаа орсон байна.

 Энэхүү хэлэлцүүлгийг өнгөрөгч оны 11 дүгээр сараас эхлүүлсэн бөгөөд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдаж ирэх жилүүдэд авилгатай хэрхэн тэмцэх талаар саналаа хуваалцсан аж.

Үүгээр хэлэлцсэн бүх саналыг нэгтгэж, чуулган зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс “дээд шатны авилгыг бууруулахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн саналыг түлхүү гаргасан ба доод шатны албан тушаалтан авлигад өртөхөөс илүү дээд түвшний албан тушаалтан, ялангуяа УИХ-д авилга их байгаа” гэдэг санал ирүүлсэн байна.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ