АНУ-ын Элчин сайд нээлттэй уулзалт хийнэ

img

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл өнөөдөр 16 цагт уулзалт хийхээр болжээ. Уулзалт Д.Нацагдоржийн номын сангийн байранд байрлах Америкийн соёл мэдээллийн төвд болох бөгөөд  Америкийн талаар сонирхолтой лекц өрнүүлж, шинэ онд хийх ажлаа танилцуулах аж. Мөн Америкийн түүх соёлын талаар мэдээлэл авахын зэрэгцээ хэлний чадвараа сайжруулахыг хүссэн хэн бүхэнд уг арга хэмжээ нээлттэй байх юм байна.

 Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ