Сэлэнгийн гишүүд ихрүүдийг эргэлээ
Шинэ оны өмнөхөн монголчууд бид анх удаа дөрвөн ихэр хүүхдээр бүл нэмсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Ч.Баттулга, Э.Хандсүрэн нарын эдгээр бяцхан үрс гэр бүлдээ төдийгүй нийт монголчууд бидэнд гэрэл гэгээтэй сайхан мэдээ дуулган, баясал авчран хорвоод мэндэллээ.
Төрөөс анх удаа төрсөн дөрвөн ихрийн эрүүл мэндэд анхаарч, аав ээжид нь хувь хүмүүсээс эхлээд төр, засгийн тэргүүнүүд мэндчилгээ дэвшүүлж, нийгмийн халамж ч үзүүлж байна. Шинэ оны босгон дээр Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нар ихрүүдийг эргэн очжээ. Тэд Ч.Баттулгын гэр бүлд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэн, бэлэг гардуулсан байна. УИХ-ын гишүүд эх хүүхдийн эрүүл мэнд, эмчилгээ сувилгааны талаар эмнэлгийн удирдлагуудаас асууж тодруулан, ихрүүдийн гэр бүлд дэмжих туслахаа илэрхийлсэн байна. Ихрүүд эрүүл энх өсөн торниж, Монголын үрс маш олон болтугай.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ