Дахин төлөвлөлтийн II ээлжийнхэн иргэдийн шалгуурт очно
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны ээлжит хурал болж, дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн байршилд төсөл хэрэгжүүлэгчдийг шалгаруулжээ. Хоёрдугаар ээлжийн найман байршил болон эхний ээлжээс үлдсэн байршлуудад төсөл хэрэгжүүлэхээр 21 компани 31 санал ирүүлжээ. Энэхүү саналыг нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг нягтлан шалгаж, эхний шалгуурыг хангасан 12 компанийг Төслийн Удирдах Хороонд танилцуулсан байна. Харин төслийн удирдах хорооноос “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу эхний шалгуур хангасан компаниуд болон тэдний саналыг иргэдэд танилцуулах аж. Санал авах ажлыг энэ оны нэгдүгээр сарын 6-12-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
а
Шалгарсан компаниуд
№ | Байршил | Компани | |
1. | Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нийт 3.07 га. | ТОБ групп ХХК | |
2. | Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамбадаржаалин хийд орчим”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 7.6 га | Цэлмэг Ази констракшн ХХК | |
3. | Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 16.5 га. | Төрийн орон сууцны корпораци | |
4. | Багануур дүүргийн 1, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, А блок 30.27 га | Дархан хэрлэн ХХК, Их Наяд Хөгжил ХХК түншлэл | |
5. | Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр “Дэнжийн 1000 орчим”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 79.4 га. | А блок 39.7 га | Бармон ХХК |
Б блок 39.7 га | Эрэл ХХК | ||
6. | Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Мамбадацан орчим”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, В блок 26 га | Их өргөө ХХК | |
7. | Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Бичил 7” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 93 га. /3 блок/ | А блок 30.6 га | Грийн ресурс констракшнХХК |
Б блок 26.7 га | Очир ням ХХК | ||
В блок 35.9 га | Ди ви жи эйч ХХК | ||
8. | Сонгинохайрхан дүүргийн 1,2,20 дугаар хороо “Цэргийн хотхон” орон сууцны хороолол, 54,0 га. /2 блок/ | А блок 26.6 га | Хас харш ХХК |
Б блок 28.2 га | Стандарт Капитал ХХК |
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ