Хотын төв номын сан өнөөдрөөс эхэлж ажиллана
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэн хэвийн явагдана.
Өнгөрөгч оны зун тус номын сан болон салбар номын сангууд нь их засварт орж, үйл ажиллагаа нь гурван сар гаруйн хугацаанд саатаад байсан билээ. Тэгвэл их засварын ажил бүрэн дуусч, уншигчиддаа үйлчлэхэд бэлэн болжээ.
Тус номын сан өвлийн цагийн хуваарийнхаа дагуу буюу даваа-пүрэв гарагуудад 09.00-20.00, баасан-бямба гарагт 10.00-19.00 цагийн хооронд ажиллах юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ