Оны эхний арилжаагаар ТОП-20 индекс 0.98 хувиар өслөө

img

Монголын Хөрөнгийн бирж дээр 2014 оны эхний өдрийн арилжаагаар нийтдээ 77 хэлцэл хийгдэж, 26 ХК-ийн 205865 ширхэг хувьцаа арилжигджээ. Ингээд нийтдээ 74 сая 671 мянга 739 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.

ТОП-20 индекс 16462.16 нэгж болж, 2013 оны сүүлийн өдрийн арилжаанаас 160.35 нэгжээр буюу 0.98 хувиар өссөн байна. Пүрэв гарагийн арилжаагаар “Дархан хөвөн” 14.93 хувь, “Адуун чулуун” 14.25 хувь, “Баянгол зочид буудал” 13.46 хувиар тус тус өсчээ. Харин “Хангал” 15 хувь, “Монголын цахилгаан холбоо” 6.6 хувь, “Багануур” 2.41 хувиар хувьцааны ханш нь буурч, энэ өдрийн хамгийн бууралттай арилжаалагдсан хувьцаануудыг тэргүүлсэн байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ