Талийгаач бүсгүйд дахин задлан хийнэ
Найз бүсгүйгээ зодож амь насыг нь хохироосон гэх Г.Алтанхүүд холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн.
Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс өөр шинжээчийн бүрэлдэхүүн томилогдсон байна. Мөн энэ хэрэгт Ерөнхийлөгч, УИХ-ын эмэгтэй гишүүд болон өмгөөллийн байгууллагууд анхаарал хандуулж байгаа.
Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж Г.Алтанхүүгийн хамаатан гэгдэх н.Болормаа, н.Бурмаа нараас мэдүүлэг авсан байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ