“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлалаа

img

ЭМЯ-аас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлажээ. Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөнд найман чиглэлээр 90 гаруй ажил хийхээр төлөвлөсөн байна. Үүнд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчнийг эрт илрүүлж, эрүүлжүүлэх, эмэгтэйчүүдийг жирэмсэлтэд бэлтгэх зарчмыг хэрэгжүүлэх, жирэмсэн болоод хяналтанд орох биш жирэмслэхээс өмнө үзлэг, шинжилгээнд орох, архаг өвчнийг эмчлэх, эрүүлжүүлэх ялангуяа бэлгийн замаар дамжих халдвар, нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.

Мөн жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, нярай ялангуяа эрт нярай үеийн болон дутуу нярайн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдал, асаргаа сувилгааг сайжруулснаар эндэгдлийг бууруулах, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, бага насны хүүхдийн осол гэмтлийг бууруулах зэрэг чиглэлийн ажил багтжээ.

 

Өнгөрөгч оны эхний 11 сарын байдлаар 73075 эх төрж, 73445 нярайг эсэн мэнд хүлээн авчээ. Жилийн эцсийн статистик мэдээ хараахан нэгтгэгдэж гараагүй ч 79000 орчим эх төрсөн байх магадлалтай байгаа аж. 1990 онд 73209 эх төрж байсан бол 2013 он сүүлийн 23 жилийн хамгийн өндөр төрөлттэй жил байжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

toroo:
tiish dee ene mongo yasan be
2014-01-03
enhmaa:
erdenechimeg gishvvn yasan be ene mongo bid nart mash ih heregtei bn shvv dee
2014-01-03
eejvvd:
2nas hvrtleh hvvhdiin mongoo ogohgvi yumuu eejvvd ymar togloomuu eronhiilogchoo
2014-01-03
zochin:
nuguu 2 jiliin asargaa yasan be. helsendee bl daa. odoo ugj ehleech
2014-01-02
badmaa:
2 nas hvrtelh hvvhdvvdiin asargaanii mongo olgoh heregtei gert suuj bgaa eejvvded mash tom tus shvv dee
2014-01-02