Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

 

БОНХЯ-ны “Хаан” танхимд

11.30 цагт  “2013 оны шилдэг нөхөн сэргээгч компани”-д өргөмжил гардуулна.

 

Үндэсний мэдээллийн төвд

11.30 цагт Төрөлхийн зүрхний гажигтай дөрвөн сартай Нямдоржийн Бүтэнбаяр хүүд амьдрал бэлэглэх "Өнө мөнхийн хэлхээ" хандивын тоглолтын хэвлэлийн бага хурал зарлав.

 

Иргэний танхимд

11.00 цагт "Иргэний танхим"-д Шилэн дансны тухай, Төрийн хариуцлагын тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг болно.

 

Алдар спорт хорооны зааланд

11.00 цагт Судан Улсын Дарфур мужид явагдаж байгаа НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Цэргийн хээрийн II шатны эмнэлэгийн V ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлнэ.

МN мэдээллийн төвд

11.00  цагт Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл”-ээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан нь иргэдийн оролцоогүй, ил тод бус, хүртээмжгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ