Мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулсаар байна
Энэ сарын эхний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нууранд битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарч, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч томоохон голууд болох Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн зэрэг голын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж.
Мөн 2013 оны мөн үе болон олон жилийн дунджаас 20-40 см нимгэн, түүнчлэн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг Ус цаг уурын орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ