Өмнөд Суданд онц байдал зарлав

img

Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Кийр хоёр мужид онц байдал тогтоосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Жонглей, Юнити мужууд бослого үймээнтэй байгаа учраас онц байдал тогтоохоор боллоо гэж Засгийн газрын төв мэдээллийн “MSF” телевизээр мэдэгдсэн байна.

1

Нийслэл Жубы хотоос 200 км зайтай Бор хотын засаг захиргааг босогчид эзэлсэн юм. Тиймээс Жонглей мужийн 75 мянган оршин суугч хөрш Лейкс муж руу дүрвэж эхэлсэн тухай НҮБ-ын аюулгүй зөвлөлөөс мэдээллээ. Түүнчлэн босогчид Юнити мужийн Бентиу хотын захиргааг өчигдрөөс эхлэн хянаж эхэлжээ. Энэ хотыг сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд босогчид болон Засгийн газрын арми ээлжлэн эзэлж, хүчирхийлэл газар авч, цэвэр усны хомсдлын улмаас өдөрт 5-10 хүн амиа алдаж байгаа гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдээлж, ирэх сарын 14-нд тус улсад албан ёсны айлчлал хийх болсноо мэдэгдэв.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

б.хулан:
1993 оны өлсгөлөнгийн хүндрэл одоо хүртэл байдаг уу
2014-04-18
б.хулан:
суданд одоогийн байдлаар ямар хүндрэл хүмүүнлэгийн асуудал байгаа вэ
2014-04-18
tsereg:
ene jaahan uruu medeelel bn da. manai tserguud zugeer bga. sanaa zoboltgui. hatuuhan yum uzej bhad tsereg ersiin eh oronch tulubshil,
2014-01-03
zochin:
mongol tserguudn talar bichech haana bga we ?
2014-01-03
эмээ:
манай хэдэн цэрэг хаана байгаа вэ? бушуухан авчирвал дээргүй юу? алуулчвал яана?
2014-01-03