Үндсэн хуулийн ойд зориулсан шатрын тэмцээн болно
Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр энэ сарын 13-нд тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-ны хооронд зохион байгуулагдах юм байна. УИХ-ын даргын ивээл дор болох энэхүү тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Шатарын холбоо хамтран зохион байгуулах аж.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ