Арвайхээр хот иж бүрэн камерын системтэй болжээ

img

Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл, шилжилт хөдөлгөөн зөвхөн нийслэл рүү чиглээд зогсохгүй томоохон хот, аймгийн төв зэрэг суурин газруудад нэмэгдэх хандлагатай байгаа билээ.  Хүн ам олноор төвлөрөн суурьшиж буй газруудад Өвөрхангай аймаг мөн багтана.

Эдгээр газарт хүн амын амгалан тайван байдлыг хангах, нийгмийн хэв журам аюулгүй байдлыг дээшлүүлэх, гэмт халдлага, гал түймэр болон аюул ослоос урьдчилан сэргийлэх, учирсан тохиолдолд шуурхай ажиллах зэрэг шаардлага тавигддаг. Үүний дагуу тус аймгийн ЗДТГ-аас санаачлан, Мэдээлэл Технологийн Ай Ти Зон компанитай хамтран  хяналтын камерын нэгдсэн системийг суурилуулж, камерын дүрсийг бүрэн хянах хяналт удирдлагын иж бүрэн төвийг байгуулжээ.

Ингэхдээ Арвайхээр хотын хүн амын томоохон төвлөрөл бүхий гэр хороолол, орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын уулзварууд, зах, худалдааны төвүүд зэрэг ачаалал өндөр бүсд нэгдсэн систем бүхий, нийтдээ 80 ширхэг хяналтын камерын сүлжээг суурилуулсан байна. Түүнчлэн зөвхөн иж бүрэн хяналтын камерын системийг суурилуулаад зогсохгүй хяналт, удирдлагын төвийг байгуулжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
яасан сайн юм бэ нутаг минь
2014-01-04
zochin:
sain bn. ub hotiig ch gesen kamerjuulah heregtei. tegeed busad buh hot suuringuudiig kamerjuulbal tsagdaa nariin achaalal bagasah bh
2014-01-03
хотыг ч гэсэн:
уб хотыг ч бас тэгэх хэрэгтэй хулгайч танхайчууд хэрээс хэтэрч байна,цагдаа нар хаана ч явж байдаг юм утаатай ч гэсэн тайван амгалан байлгаачээ хотын даргаа
2014-01-03
баагий:
сайн байна манай нутаг
2014-01-03