Гэртэйгээ шатаж, амиа алдлаа
Галын улмаас гэртэйгээ шатаж, амиа алдсан хэрэг дахин гарлаа. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 2-нд Баянзүрх дүүргийн 23-р хороонд айл шатаж байна гэх дуудлага НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийн алба хаагчид хэргийн газарт очиход айлын таван ханатай гэр шатаж байсныг унтраасан байна.
Харамсалтай нь галд 51 настай эрэгтэй Д өртөж, их хэмжээний түлэгдэлт авчээ. Түүнийг яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргэсэн боловч түлэгдэлтийн шархаа даалгүй нас барсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ