Өнгөрсөн онд 423 хүн авто ослоор амиа алджээ

img

Өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан өнгөрсөн онд гарсан авто ослын талаарх мэдээллийг өглөө. Түүний мэдээлж буйгаар өнгөрсөн онд улсын хэмжээнд зам тээврийн нийт 2143 осол гарсан байна. Үүнээс 423 хүн ослын улмаас амиа алдаж, 1282 хүн бэртэж гэмтжээ. Зам тээврийн улмаас амиа алдагсдын тоо өмнөх оныхоос 14.6 хувиар, бэртэж, гэмтсэн иргэдийн тоо 18.9 хувиар өссөн байна. Түүнчлэн уг шалтгааны улмаас амиа алдсан иргэдийн 117 нь нийслэлд гарсан бөгөөд үүний 102 нь явган зорчигч байжээ. Түүнчлэн орон нутагт гарсан зам тээврийн ослын хохирогчид нь ихэвчлэн хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоо барьсан, мотоциклиэр замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар нь байсан тухай албаныхан мэдээлж байна. Тиймээс нийт замын хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ сахиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байхыг Замын цагдаагийн газар болон холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anhaaruulaga:
daintai uls, ornuudad 500 -s doosh hun jildee am nasaa aldaj baihad mongol ulsad automashinaas hohirogch nariin too denduu ondor bna. ene bol undesnii gamshig!!!!!
2014-01-04
irgen:
gol n irged sogtuugaa joloo barihgui bh heregtei. sogtuugaar joloo baisan, hyrd hetruulsen jolooch nart nogduulah torguuli shiitegliig ers nemegduulvel avaar osol buurna
2014-01-03
зочин:
зам тээврийн яамны авто тээрийн газар юу хийдэг байна аа автотээврийн ослоор өдөрт нэг хүн хорвоог орхиж 2-3 хүн гэмтэж байхад зам тээврийн яам авто тээврийн газарт хариуцлага тооцохгүй байна . манай 4 дэхь засаглал сэтгүүлчид хаашаа харж суудаг юм болдоо. яам, сэтгүүлчид хувийн хэвшилийг сайн гээд байдаг байсан мууг нь яагаад ярьж бичихгүй байна. нөгөө шударга ёс тэгш эрх яриад байгаа нь худал болж таарах нь шив дээ.
2014-01-03