Нэг жилийн хугацаанд сая гаруй гэмт хэргийн дуудлага иржээ

img

ЦЕГ, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Мэдээлэл судалгааны төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар  хамтран 2013 оны гэмт хэргийн байдал, 102 дуудлага мэдээлэл зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга П.Эрдэнэчулуун өнгөрсөн онд тус төвд ирсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллээ.

Тухайлбал, өнгөрсөн онд Шуурхай удирдлагын хэлтэсийн 102  тусгай дугаарын тусанд нийт 1.708.351 удаагийн хандалт ирсэн байна. Харин 101, 105 тусгай дугаарт 282993 дуудлага ирснээс 4559 нь гамшиг, осол, гал түймрийн дуудлага байсан аж.

Түүнчлэн 103 дугаарт нийт 1.307.710 дуудлага иржээ. Үүнээс гадна 273602 хуурамч дуудлага ирж, 368646 дуудлага андуурч залгасан байжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ