Скарлет Йохансон: Би бол дэлхийн хамгийн сайхан бүсгүй

img

Дэлхийн хамгийн тачаангуй бүсгүйгээр хоёр дахь удаагаа нэрлэгдээд буй жүжигчин, Холливудын сайхан эмэгтэй Скарлет Йохансоны “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

6

-Шинэ он гараад хэдхэн хонож байна.  Яг юу бодогдож байна?

-2014 он гараад хэдхэн цагийн дараа хоёр уран бүтээлийн санал ирсэн. Одооноос заримынх нь зураг авалт эхэлсэн байгаа. Киноны зохиолыг уншиж, судалгаа хийж байгаа. Зураг авалтын үед даарч, өвчин тусахгүй байхыг л хичээж байна. Мөн “Chef” нэртэй уран бүтээлд ажиллахаар болсон. Энэ талаар удахгүй мэдээлэл цацагдах байх.Тийм учраас амжилтаар дүүрэн оныг эхлүүлсэндээ баяртай байна. 30 хүрэхэд ганцхан алхам дутуу болсонд бага зэрэг харамсч байна.

6

- Ингэхэд энэ ярилцлагаар би танд юу өгч чадах юм бол. Надтай хэрхэн ярилцах гэж байна даа?

-Би зүгээр л асуултад чинь “Тийм” эсвэл “Үгүй” гээд хариулчихъя. Эсвэл миний хувийн амьдрал руу өнгийсөн болон санаатайгаар нэр хүндэд минь халдсан, өнгөрснийг гуйвуулсан асуулт асуувал би “Баярлалаа сайхан ярилцлаа” хэмээн энэ өрөөнөөс гарч одох болно. Хамгийн гол нь намайг хүндэлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгааг мартах учиргүй.

6

-Ойлгомжтой. Асуулт бүр минь бусдаас дутахгүй бас хачиргүй байх болно. Нээлттэй байгаарай.

-Хичээе, эрхэм ээ. Намайг эмэгтэй хүн гэдгийг та сайн бодох хэрэгтэй байх. Би бас ээж болох арай болоогүй. Таны нүдийг харахаар  энэ асуултыг заавал асуух юм шиг санагдаад байна.

7

-Зөн совин бас байна аа. Хоёр дахь удаа хамгийн тачаангуй бүсгүйгээр нэрлэгдлээ. Таны найз залуу Роман Дайрик энэ ертөнцийн хамгийн азтай эр юм даа?

-Намайг секси эмэгтэй гэж боддог залууст баярлалаа. Гэхдээ би зүгээр л нэг ухаан муутай шаргал үст байхыг хүсдэггүй шүү. Роман бид хоёр гайхалтай байгаа. Биднийг асуусанд баярлалаа, гэхдээ бид хоёрын амьдрал бусдаас нууц байх ёстой. Тэр үүнийг хүссэн. Би ч бас хүсч байна. Тэр “Зул сар”-ын өмнө хонгор минь чи дахиад л сайхан бүсгүйгээр тодорлоо. Яанаа, чамайгаа алдах вий дээ гэж айсан янзтай хэлж байсан удаатай. /Инээв/.

7

-Та хоёрыг хамт байхад түүний утас дуугарвал танд сонин санагдаж, хэн залгасныг лавладаг уу?

-Яг ийм зүйл тохиолдож байсан юм байна. Бид хамт байтал түүний утас нь дуугарч, хэн нэгэнтэй ярилцсан. Дараа нь би түүн  руу хэн залгасныг лавлахад жүжиглээд ч байгаа юм шиг хачин царайлаад л, инээгээд байсан. Би хэн юм бэ гэхэд сүүлдээ уурлаад 14 хоног орчим  бид хоёр тусдаа байсан. Харин тэр миний утас дуугарвал чанга яригчаар харилцан сонсдог. Би ч энэ аргыг хэрэглэж эхэлсэн.

8

-Энэ хардалт уу, эсвэл сониуч зан уу?

-Та эхнэрээ харддаггүй гэж үү. Энэ бол хайр дурлалын охин тэнгэр нь гэсэн үг. Хайрын хамгийн сайхан бал бурам бол хардалт.

7

-Хамгийн тачаангуй эмэгтэйг эргүүлэхэд түүнд хэцүү байсан болов уу?

-Мэдэхгүй юм. Би ер нь их удаан бодсон. Ер нь хүн онцгой санагдсан нэгэнд илүү татагддаг юм билээ. Нэг мэдэхэд бид дотноссон.

7

-Та Холливудад хөл тавиад багагүй хугацаа үджээ?

-Жүжигчин, найруулагч хоёр тусдаа ойлголт. Найруулагч гэдэг бол тун өргөн хүрээтэй ойлголт юм шүү. Бусдыг ойлгох чанар, амьдралын өөр мөчлөгүүд гээд найруулагч гэдэг бусдын нүдээр амьдралыг харж байх шаардлагатай хүн. Миний бодлоор хүн бүрт ийм гоц авьяас заяадаггүй. Хөгжмийн зохиолч гэдэг хүн ганцхан зүйлийг хараад түүнд л уран бүтээл зориулахыг хүсдэг бол найруулагч эдгээрийг цогцлоох ёстой. Магадгүй ирээдүйд урлаг доторх зам минь сална. Надад уран бүтээл хийх хүсэл байдаг. Гэхдээ яг одоо суралцаж байна.

7

-Таныг “Marvel” цувралын “Natasha Alianovna Romanova” буюу “Black Widow” бүсгүйн дүрд төгс тохирч байгаа учраас “Iron man” I, II болон “Avangers Captain America” зэрэг кинонд сонгосон байх. Та энэ дүрд хэр дуртай вэ?

-“Marvel”-ийн дүрүүдийг мэдэхгүй хүмүүс, хүүхдүүд бараг байхгүй. Миний тоглосон дүрүүдээс хамгийн эрч хүчтэй, цоглог бас тачаангуй дүрийн нэг л дээ. Надад таалагддаг учраас би дараа дараагийн цувралуудад ч дүрээ бүтээх хүсэлтэй байгаагаа илэрхийлмээр байна. Уран бүтээлч хүний хувьд дүр болгонд уусах нь хамгийн чухал гэж би боддог.

7

-Миний хувьд кино бүтээнэ гэдэг тун сайхан ажил юм шиг санагддаг. Таны бүтээсэн дүрүүд нэг тийм хэрцгий, эрэмгий сэтгэгдэл төрүүлсэн. Жүжигчний чадвар гэдэг байгалийн авьяас юм болов уу, эсвэл найруулагч, кино бүтээгчдийн “захиалга”-аар ил гаргадаг уу?

-Янз бүр. Жишээлбэл, “Марвел”-ын кинонд тоглоход надад хэцүү байсан. Дүрээ авсны дараа тоглолтууд нь тун хүнд санагдсан шүү. Эрсдэл ихтэй, хурдтай зураг авалтын үед зоригтой эмэгтэйн дүрийг гаргана гэдэг төвөгтэй. Их сонирхолтой санагдаж байна. Яагаад гэвэл хүн бүр ирээдүйг тэс өөрөөр зөгнөн боддог. Би саяхан “Спайк” хэмээх бүрэн хэмжээний зөгнөлт кинонд тоглолоо. Энэ кино тун сонирхолтой бүтсэн. “Спайк” бол ертөнцийн зөгнөлийг харуулсан, тухайн үед хүмүүсийн сэтгэл зүйд юу бодогдож, ямар үйлдэл хийж, хэн нь хэн байсныг таниулах сэтгэл зүйн гайхалтай бүтээл.

8

-Энэ асуултад чин сэтгэлээсээ хариулаарай. Холливудын сайхан бүсгүйчүүд үзэсгэлэнт төрхөө олон жилийн турш хадгалж чаддагийн нууц юу юм бол?

-Зөвхөн Холливудын бүсгүйчүүд гэлтгүй энэ дэлхийн бүх эмэгтэй үзэсгэлэнтэй төрхөө хадгалахын тулд өөр, өөрсдийн нууц жортой болов уу. Миний хувьд эрүүл хооллолт, сэтгэл санаагаа тогтвортой байлгахад анхаарлаа хандуулдаг. Бурхан эмэгтэй хүн бүрт үзэсгэлэн гоо заяахын сацуу гайхалтай тэвчээр, ухаан, бодол бэлэглэсэн гэдэгт би итгэдэг.

8

-Таны хэлэх дуртай үг?

- Би бол дэлхийн хамгийн сайхан бүсгүй. Үүнтэй залуус санал зөрөхгүй байх. /Инээв/.

8

-Би таны ээжийн талаар уншиж байсан. Жүжигчний мэргэжлээ тун сонирхолтой байдлаар эхлүүлж байсан юм билээ. Магадгүй энэ мэргэжлийг сонгоход ээж тань нөлөөлсөн байх?

-Тийм ээ, эргэлзээгүй. Намайг хүүхэд байхад ээж маань их олон кинонд тоглож, тэр бүр нь надад гайхалтай санагддаг байлаа. Тэр кино урлагийг хайрладаг, сайхан эмэгтэй. Тэр дундаа ээж маань мюзиклд ухаан алдталаа дурладаг байсан. Тэр 1970-аад оны Элиа Казаны бүх киног шимтэн үзэж, түүнээс суралцдаг байсан тухайгаа надад ярьдаг. Тэр үед би есөн настай жаахан охин байлаа. Ингээд л хэдхэн жилийн дараа кино урлагт татагдан орсон. Өнгөрснөөс илүү цаашдын он жилүүд надад чухал байна. Хүн өнгөрсөн зүйлийг эргэцүүлэхдээ сайхан дурсамжаас илүү харамсах бодол илүү төрдөг.

8

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жакob:
даам юмаа very hot
2014-09-15
zochin:
emegtei xun bur l uuriigoo saixan gj bodoj setgel xangaluun bx xeregteish dee yadiin bi ch gsn saixan xuuxen
2014-01-07
suvd:
yadgiin be goe l huuhen shde bardam baih ni zuv shu...bi ch bas saihan huuhen
2014-01-06
malaa:
ajilgui humuusiin dund chi ch bagtana bi ch bagtana comment bichij l bga bl ok.
2014-01-06
kkkkk:
manaixaan onigoo yma bichej bga zvilese ichech ystoil en bidni setgegdlig unshix bish nza ntr gechje eleg zushux chaddagara mongolin xdn olni tanil xvvxnvdel eldewer xel ted ch barag noxoi xutssan chine bodoxgvi er n tooj ch unshixgvishd neg l ix nerwtsen xvmvvs xixixi ajilgvi xvmvse gj neg iimerxv
2014-01-06
aagi:
chamaas saihan busguichuud zondoo baidag yumaa naizaa
2014-01-05
эээу:
ой гутмаар хүүхэн энэ ертөнцийн хамгмйн эмэгтэй миний ээж
2014-01-05
vdfgh:
hut*g huuren *nuud ve!!!!!!!!!!!!!! * you bitch
2014-01-05
gggggg:
monica bluchi nice
2014-01-05
amilo:
eo yagsh de ene odo uuriiguu yu geed bodtson emgen be usreed aran jiliin dara hench toohgui emgen boloh baij delhiin saihan huuhen ch gehshig
2014-01-04
mongol:
ta nariig ingej bichij bna gj scarlett medexgvishd mongol ch gej barag medexgvidee xaxax emgeneltei yuma
2014-01-04
banzal:
saihan huuhen shuu. daanch harahyn zaya baihaas hazaj chadah bish dee
2014-01-04
билэгт:
үнэхээр сайхан бүсгүй шүү
2014-01-04
hmhm:
shargal vstei uhaan muutai huurhun huuhen . hoolywoodiin goe huuhnuud ingej yriltslaga ugduggui l yum daa. avyasgui .
2014-01-04
....:
sanal neg bna kate ch uneheer saihan huuhen shuu bas deer ni bolovsrol mundag jujigchin
2014-01-04
zovch yumshig buruuch yumshig:
denduu oortoo itgeltei l yum. hichneen ooroo tegj boddogch gesen ooriigoo delhiin gej ireed yarih hereggui l dee. nerd garahiig husdeggui oorooroo amidarch bgaa olon busguichuud delhiid bgaashdee.
2014-01-04
mugii:
yag vnen vun saihan bdgin
2014-01-04
зочин:
та нар сирийн башар асадын авгайг нэг хараарай.
2014-01-03
өөөө:
ер нь бол сайхан хүүхэн шүү
2014-01-03
ssss:
ах нь юм юм үзсэн эр хүн байна аа. дүү нарт хэлэхэд бараг эмэгтэй хүн болгон өөрийгөө ингэж боддог юм аа. эмэгтэйчүүд яагаад гангалдгийн нууц нь энэ.
2014-01-03
ghах:
яг шд. энэнээс сайхан бөгөөд сонирхолтой тачаангуй төрхтэй эмэгтэй зөндөө байна. кэйт бэкинсэйл, ричел вэйс, меган фокс гэх мэт. энэ бол зүгээр л тарган, цулцгар, тэгш хэмгүй депекттэй уруултай, том толгойтой хүүхэн. өөрийгөө юун их юманд бодчихсий.
2014-01-03