С.Баярцогт чөлөөлөгдөх хүсэлт гаргасан уу
УИХ-ын гишүүн С.Баярцогтыг гишүүнийхээ бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаар олон нийтийн сүлжээгээр жиргэж эхэллээ. Сэлэнгэ аймгаас буюу УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойргоос сонгогдсон С.Баярцогтыг тахимаа өгч чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байж магадгүй хэмээсэн байв.
Уг мэдээллийн талаар түүний хэвлэлийн төлөөлөгчөөс нь тодруулахад “УИХ-ын гишүүн С.Баярцогт бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн зүйл байхгүй” хэмээн мэдэгдсэн юм. Дашрамд дурьдахад, УИХ-ын гишүүн С.Баярцогтын Швейцарийн банкин дахь нууц дансыг Олон улсын эрэн сурвалжлах багийн сэтгүүлчид илрүүлж, нийтэд зарласны улмаас тэрбээр парламентын дэд даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ