Томилогддог албан тушаалтнуудад хариуцлага тооцдог болно

img

Төрийн ордоны Иргэний танхимд өнөөдөр “Шилэн дансны тухай”, “Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах”, “Төрийн сонгогдсон болон зарим томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай”  хуулийн төслүүдийн нээлттэй хэлэлцүүлэг зохиогдлоо.

6

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаас хамтран зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, төслүүдэд ажилласан холбогдох албаныхан, хуулийн болон эдийн засгийн сургуулийн эрдэмтэн багш нар, иргэний нийгмийн төлөөлөлүүд оролцов.

gh

Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр “ Ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төр” бодлогын хүрээнд боловсруулагдсан гурван хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон. Энэ хүрээнд иргэд, судлаачдаас санал авахаар өнөөдрийг үйл ажиллагааг зохион байгуулж байна” гэлээ.

6

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж “Шилэн дансны тухай хууль”-ийн  төслийг эхлээд танилцуулсан. Энэхүү хуулинд төсвөөс санхүүжих аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо нь ил болгох, хэн хэдий хэмжээний мөнгийг чухам юунд зарцуулав гэдгийг тухайн байгууллага өөрийн сайт болон интернэтэд дэлгэдэг байх. Ингэснээр сонирхсон хүн бүхэн орж үзэх боломжтой болж, төсвийн зарцуулалтыг хянах юм. Мөн төсвийн болоод орон нутгийн өмчөөс санхүүждэг байгуулагуудаас гадна төрийн өмчийн оролцоотой аж ахуйн болон улсын үйлдвэрийн газруудын төсөв санхүү ил тод болно. Ингэснээр үр ашиггүй зардал, маргаан, шахааны бизнес зэрэг сөрөг үр дагаврууд арилна. Түүнчлэн дээд удирдлагууд аман заавраар доод тушаалын хүндээ үүрэг өгч, эргээд асуудал гарлаа гэхэд тушаал өгсөн дарга гэм зэмгүй үлддэг. Тэгвэл энэ хариуцлагагүй байдлыг арилгаж, “Шилэн дансны мэдэгдэл” маягтыг тухайн үүрэг даалгавар өгч буй удирдах албан тушаалтан бөглөх үүрэг хүлээнэ. Уг маягтын хүрээнд үйл ажиллагаа явагдана. Ингэснээр тухайн дарга тушаал шийдвэртээ эзэн болж, хариуцлага хүлээдэг болох аж. Мөн ил тод байдлын хүрээнд төсвийн тухай мэдээллийг 10 хоног, төсвийн жилийн гүйцэтгэлийн тухай мэдээллийг 10 хоног, сарын гүйцэтгэлийг тав хоног, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 10 хоног, мөнгөн гүйлгээ болон бонд, зээл, өрийн бичгийн тухай мэдээллийг 24 цагийн дотор олон нийтэд мэдээлж байхаар төсөлд тусгажээ. Төсвийн ил тод байдалд иргэдийн аудит, төрийн аудитын байгууллага хяналт тавьж байхаар хуулийн төсөлд оруулсан байна.

cf

Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах”, “Төрийн сонгогдсон болон зарим томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай” хуулийн төслүүдийг танилцуулсан. Дээрх хуулийн төслүүдийн талаар Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяраас тодрууллаа.

6

-Босоо түвшинд буюу томилогддог албан тушаалтнуудад Төрийн албаны тухай хууль болон холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцоод явдаг. Гэтэл хэвтээ түвшинд буюу ИТХ-ын төлөөлөгчид, УИХ-ын гишүүн буюу ард нийтийн сонголтоор сонгогддог хүмүүс, Ерөнхийлөгч, УИХ-аас сонгогддог Ерөнхий сайд, Их хурлын дарга нарын хариуцлагын тогтолцоог илүү тодорхо болгох шаардлагатай байдаг. Мөн УИХ-аас сонгогддог найман байгууллагын удирдлагууд байна. Тэд Засгийн газрын харъяаны биш байгууллага гэдгээрээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй л бол хариуцлагын гадна үлдээд байдаг. Энэ бүхэн нь өөрөө монгол улс дээд түвшиндээ хариуцлагагүй байна. үүнээс үүдэн доод түвшиний хариуцлага алдагдаж байгааг арилгая гэсэн зорилготой.

6

Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад аймаг нийслэлийн улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох систем гэж ойлгож болно. Хэрвээ улс төрийн албан тушаалтнууд гэм буруугаа ухамсарлаад албан тушаалаа өгсөн тохиолдолд улс төрийн хариуцлага яригдахгүй.  Гэхдээ тэр үйлдэл нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Гэмт хэрэг үлйдсэн бол Гэмт хэргийн тухай хуулиар шалгагдана. Тэгэхдээ улс төрийн хариуцлага давхар оноохгүй. Харин би гэм буруугүй гэж хэлсэн ч тэр нь хуулиар гэм буруутай гэж нотлогдвол улс төрийн хариуцлага хүлээнэ, дээрээс нь хуулийн хариуцлага хүлээнэ. Гэмт  хэрэг үйлдээд тэр нь шүүхээр нотлогдсон бол сонгуульд нэр дэвших эрх нь найман жилээр хязгаарлагдана. Гэмт хэрэг үйлдээгүй боловч ёс зүйн удаа дараагийн зөрчилтэй бол 4 жил сонгуульд нэр дэвших эрх нь хязгаарлагдаж, хуулийн хариуцлага хүлээх юм. Заавал хүн огцорч улс төрийн хариуцлага хүлээхийг шаардах бус гэм буруугаа хүлээгээд албан тушаалаа өгдөг улс төрийн соёлийг төлөвшүүлэх механизм ажилладаг байх ёстой юм. Энэ өөрөө монголд анх удаа гэж болохоор томоохон ахиц дэвшилд хүргэсэн малгай хууль болно гэж харж байгаа.

fs

“Шилэн дансны тухай” хуулийн төслийн багт ажилласан МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн тэнхимийн багш А.Энхбатаас хуулийн төслийн талаар тодрууллаа.

4

-“Шилэн дансны тухай хууль” ийн  зорилго нь татвар төлөгчдийн мөнгийг хамгийн үр ашигтай захиран зарцуулах, олон нийтэд ил тод хүргэх юм. Манай ажлын хэсгийнхэний боловсруулсан хуулийн төслөөр шилэн дансыг энгийн ойлгомжтой тайлбарласан байгаа. Маш хялбар аргаар, тогтмол цаг хугацаанд иргэдэд мэдээлэл хүрч байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, төрийн үйлчилгээг үзүүлж буй бүх байгууллагууд энэ хуульд хамрагдана. Засгийн газрын, орон нутгийн төсвөөс, олон улсын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд, санхүүгийн бусад хэрэгсэл буюу зээл бондыг хэрхэн юунд ашиглаж байгааг нээлттэй зарлах юм. Шилэн дансаар дамжуулж, төсөл хөтөлбөрүүд ил тод болсноор иргэдийн хяналтад шилжинэ. Шинээр “Иргэдийн аудит” гэдгийг оруулж ирсэн. Энэ нь төсөв санхүүгээ ил тод, цаг хугацаандаа мэдээлэл гаргаж байгаа эсэхийг хянах эрх үүрэгтэй байх юм.

5

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ өнөрбаяр гэдэг нөхөр бас их худлаа шоудах юмаа элбэгээгээ дуурайгаад
2014-01-04
иргэн:
"зайлуул" чи сэтгэл зовох хэрэггүй. чамайг төсвийн мөнгөөр архидаж байна уу, гадаадад зугаалж байна уу. шахааны бараа, материал авч байна уу. өөрийгөө шагнаж байна уу, ажил хийхгүй мөртлөө өндөр цалин, нэмэгдэл авч байна уу гэдгийг чинь мэдэхэд маш амрахан шүү.
2014-01-03
zochin:
huuliin tsoorhoi zaaval garnaa
2014-01-03
zochin:
huuliin tsoorhoi zaaval garnaa
2014-01-03
зайлуул:
иргэдийн аудит гэж юу байх вэ дээ. төсөв санхүү мэдэхгүй баахан юмнууд байгууллагыг ажил хийлгэхүй юм байна л даа , ийм юм санаачилж байдаг ажилгүй хүний санаа юм даа. цалингийнхаа цэсийг ойлгодоггүй хүмүүс яаж төсөв санхүүг ойлгох вэ дээ
2014-01-03