Мэрайя Кэри эзэн хаанд зориулж тоглолт хийв
Катарын эмир (хаан) Хамад бин Халифа ат-Тани хаан ширээгээ 33 настай ууган хүү Тамимдаа өнгөрсөн жилийн зургадугаар сард албан ёсоор шилжүүлэн өгсөн билээ. Өнгөрөгч амралтын өдрөөр алдарт дуучин Мэрайя Кэригийн гэр бүлийг эзэн хаан II Тамим Катар хотноо урьж, түүнийг дээдсийнхэнд зориулан тоглолтоо хийхийг хүссэн юм. Дуучин бүсгүй энэхүү хүсэлтийг нь хүлээн авч өнгөрсөн 30-ны өдөр “Рихам” хааны ордонд гэр бүлийнхэнтэйгээ ирсэн тухай “Dailymail.com” мэдээллээ.
Дуучин бүсгүй 10 дуунаас бүрдсэн “Tiara king” тоглолтоо хаанд зориулж сонирхуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дуучин бүсгүй нэг дуугаа 100 мянган ам.доллароор үнэлсэн гэнэ. Мөн Катарт байх хугацаандаа эзэн хааны ордонд гэр бүлээрээ байрлаж, тус улсын үзэсгэлэнт газруудаар хааны угсааныхантай хамт аялжээ. Сонирхуулахад, 2005 онд Мэрайя Кэригийн “My Love, My long life” тоглолтын үеэр хаан II Тамим, 200 сая ам.долларын үнэтэй үнэт эдлэл бэлэглэж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ