Протехникийн хэрэгслийн худалдаанд хяналт тавин ажиллажээ

img

НИТХ-ийн  2011 оны 27 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл, боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц, түүний ойр орчинд, барилгын зоорийн давхар, задгай талбай, худалдааны төв, хүнс, барааны зах, болон гар дээрээс пиротехникийн хэрэгслийг худалдахгүй, ашиглахгүй байх” –аар зохицуулсан юм.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг хориглосон байдаг. Тиймээс НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шинэ жилийн баярын өдрүүдээр Цагдаа болон Онцгой байдлын газрын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж протехникийн хэрэгслийн худалдаа,  ашиглалтад хяналт тавьжээ. Нийслэлийн цагдаагийн газрын мэдээллээр өнгөрсөн онд шинэ жилийн баярын өдрүүдээр 57 иргэн салют буюу протехникийн хэрэгслийг буруу хэрэглэх, чанарын шаардлага хангаагүй салют худалдан авсан зэрэг шалтгаанаар амь нас, эрүүл мэндээрээ хохирсон бол энэ жилийн хувьд ийм төрлийн дуудлага цагдаагийн газар ирээгүй байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
нийтлэлийн нэр нь алдаатай байна. гадаад үг оруулах дуртай юм бол зөв бичмээр юм даа. перотехника гэдэг үг юм биш үү?
2014-01-08
reader :
pro bi*e d.tsetseg guai ...tani neriig tsotsox gej bichvel yamar bn...aan
2014-01-03