“Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлэг болно

img

Уул уурхайн яам болон “Эрдэнэс МГЛ” ХХК хамтран “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд зохион байгуулахаар болжээ. Уг хэлэлцүүлгээр уул уурхайн салбарын талаар олон нийтэд бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж ба өрсөлдөх чадварыг  хэрхэн дээшлүүлэх, мөн 2025 он хүртэлх бодлогыг тодорхойлох зорилготой аж.

Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин ба хөгжлийн стратеги” сэдвээр илтгэл тавих бөгөөд дараах салбар хуралдаанууд болно. Тодруулбал, Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, Эрдэс баялгийн салбар ба хүний эрх, хүрээлэн буй орчин, Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил, Эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн хөгжил, бүтээмж, өрсөлдөх чадвар сэдвүүдээр хуралдах аж.

Салбарын яам, Мэргэжлийн холбоод, ТББ болон иргэний нийгмийн төлөөллийг хамруулсан энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, санаачлагуудыг “Эрдэс баялгийн салбар 2025” зөвлөмжинд тусгах юм байна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hoooookk:
suljeete mokju mko
2014-01-04
baagii :
энэ хуралд хэрхэн бүртгүүлж, оролцох юм бэ?
2014-01-04
чччб:
яг vнэндээ ажил хийж буй дvр эсгэсэн, менге, цаг vрсэн юм болох байх даа... саяхан л хайгуулын талбайг хэд дахин багасгасанаа их мундаг ажил хийсэн гээд л сурталчилаад л байсан... гэтэл салбараа унгаж байснаа ойлгож байгаа юм болов уу даа... хэдэн аавын цээж гаргасан амбицтай банди нар л ууя-д захаасаа аваад тааралдана дее.... эвий дээ ...
2014-01-04