Селена, Жастин хоёр дахин болзож эхэлжээ

img

Дуучин 21 настай Селена Гомез, 19 настай Жастин Бибер нар үерхэлээ сэргээжээ. Тэдний үерхэл үнэхээр сэргээж, өмнөх шигээ дотно болсон хэмээн “Hollywood.com” мэдээллээ. Хосууд өчигдөр Нью Йорк хотод байрлах Жастин Биберийн гэрийн гадна дугуйгаар зугаалж, сүүлийн хэдэн хоног хамтдаа нэг гэрт амьдрах болжээ.

“Холливуудын амьдрал” сэтгүүлийн эх сурвалжийн мэдээлснээр тэд нэлээд хэдэн жил үерхэж байгаад хоёр тийш болсон ч дахин үерхэж эхэлсэн харилцааг нь ажихад илүү дотно, нас биенд хүрсэн хүмүүс шиг харагдах болсон гэв. Мөн  Селена найз залуу Жастинаас харилцаагаа тасалсан анхны алдаанаасаа сургамж авахыг хичээж байгаа ба анх болзож эхлэх үед хосууд хүүхэд байсан учраас тэдэнд энэ байдал хэтэрхий ахадсан байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жэлэна:
гоё хос цаашдаа ч бас хамт бграйдаа
2017-07-01