Кристина Агилера өлсгөлөнгийн эсрэг аянд нэгджээ
Дуучин Кристина Агилера дэлхийн өлсгөлөнгийн эсрэг аянд нэгдсэнээ өнөөдөр мэдэгдлээ. Греммийн шагналт дуучин маань 2008 онд хүүгээ төрүүлсэн цагаас хойш хүмүүнлэгийн үйлс хийх хүсэлтэй болсон гэжээ. Тэрбээр “Би хүүгээ хараад хүүхэд бүр түүн шиг минь хүсч мөрөөдөх, итгэж найдах, хүссэн зүйлээ хийх боломжтой байгаасай гэж хүсдэг. Яагаад би тэдгээр өлсч зовж байгаа хүүхдүүдийн дуу хоолой нь болж болохгүй гэж” ярьжээ.
Кристина НҮБ-ын Дэлхийн хүнс хөтөлбөртэй байнга хамтран ажилладаг. Тэрбээр хоёр хоногийн өмнө хөтөлбөрийнхөө ажлаар өлсгөлөнд нэрвэгдээд буй Руанда улсад айлчилж, тэндхийн хүүхдүүдтэй уулзсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ