Судалгааны багийнхан Монголд иржээ

img

ЗТБХБЯ-ны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны урилгаар БНСУ-ын "LH" корпораци түүнтэй хамтран ажилладаг "Дунг Ил консальтанг" компанийнхан манай улсад долоо хоног ажиллаж байгаа. "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжих "100 мянган айлын орон сууц" төслийн хүрээнд ССХОБЗА нь БНСУ-ын "Найфа" мэдлэг, эдийн засгийн яамны харъяа Мэдээлэл, технологи, холбоо харилцааг дэмжих төрийн байгууллагаас 100 сая воны зөвлөх үйлчилгээний эрх авсан аж. Энэхүү хөтөлбөрт БНСУ-ын "Найфа" нь зөвлөгөө, дэмжлэг авахаар сонгон шалгаруулалтад оролцож тэнцэснээр хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Судалгааны баг өнгөрсөн сарын 28-наас долоо хоногийн хугацаанд тус албанд ажиллахаар хүрэлцэн ирсэн нь энэ аж. Цаашид зургаан сарын хугацаанд судалгааны баг гурван удаа Монгол Улсад ирэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

100мянган айлын орон сууц барих төсөл нь хүмүүс мал муулах үед түүн дээр оволзох ялаа батганыг утаа тавин зайлуулан дараа нь өөрсдөө тарган махаа амтархан хүртэхтэй агаар нэг юм шиг санагдчихлаа. Гэр хорооллынхний амьдарч байгаа газар нутгийг амттай шүүслэг махтай зүйрлэж болно. Гадаадын улс оронд бол томоохон хотын хойд хэсгийн томоохон уулын урд өвөр бэл болсон уудам тэгш тал нь хүн амьдрахад хамгийн таатай бөгөөд үнэтэй дээд зэрэглэлийн газарт тооцогддог. Монголын хувьд ч ялгаагүй уулын өвөр бэл газар нь хүн амьдрахад хамгийн тохиромжтой газар юм. Дээр үеийн монголчууд үүнийг мэддэг байсан бололтой тэгээд л Гандан Тэгчилэн хийд, Дамбадаржаалин хийдийг Чингэлтэй уулын өвөр хормойд, Манзуширийн хийдийг Богдхан уулын өвөр бэлд барьжээ. Үүнийг мэддэг хөрөнгөтөн, эрх мэдэлтнүүд гэр хорооллынхныг одоогийн байгаа энэүү байгалийн зохицол энэ тэр бусад зүйлээрээ ч хүн амьдрахад хамгийн таатай уг газар нутгаас нь хөөн зайлуулж тэнд нь хөрөнгөтөн баячуудад зориулсан орон сууцны хороолол энэ тэр барьж мөнгө хийх гэсэн төлөвлөгөө биздээ. Ингэхийн тулд л гэр хорооллынхний цэвэр бохирын шугам, халаалт дулааний асуудлыг шийдэж өгөхгүй дурсах ч үгүй байгаа юм. Түүнчлэн агаарын бохирдлыг голчлон үүсгэгч нь цахилгаан станц гэдэг нь ойлгомжтой байсаар байтал түүнийг шийдэх арга зам нь тодорхой байтал ард түмэнд энэ талаар огт мэдээлэхгүй агаарын бохирдлыг шийдэх жинхэнэ гарцыг эрэлхийлэх шинж ч алга. Гэр хорооллынхныг одоогийн газраа орхих хүртэл агаарын бохирдлыг шийдэж өгөхгүй бодолтой байх шиг байна. Махны үнэрээр хооллохоор ирсэн ялааг утаа май тавьж хөөж зайлуулдагтай адилаар хөөрхий ядарсан эгэл борчуудыг амьдрах таатай орчин бүрдүүлж өгөхгүй боомилсоор холдуулах гэсэн санаа биздээ. Тиймээс 3-5 гэсэн дүрмийг хэзээнээс хэргэжүүлэх вэ гэдэг нь цаг хугацааны асуудал бөгөөд үүнийг гэр хорооллынхны газрыг хөрөнгөтнүүд гартаа оруулсныхаа дараагаар хэрэгжүүлэх болно. 3 гэдэг нь хот доторх цахилгаан станцын утааг 3 жилийн дотор 50% багасган, 5 гэдэг нь 5 жилийн дараа цахилгаан станцын утааг 100% үгүй хийнэ гэсэн үг. Тэгсэн цагт улаанбаатарын хойд хэсэг буюу Чингэлтэй уулын өвөр нөмөрт байрлах одоогийн гэр хорооллынхны төвлөрөн амьдарч буй газар дэлхийн томоохон хотуудын хойд хэсгийн газрын зэрэглэлийн жишгийн дагуу хамгийн үнэтэй газар /одоогийн өртгөөсөө ойролцоогоор 30 дахин үнэтэй/ болж хувирна. Үүнийг мөнгө цагаан, нүд улаан гэх хөрөнгө мөнгөний араас хөөцөлдөгсөд, эрх мэдэлтнүүд сайн мэдэж байгаа. Тиймээс л агаарын бохирдлоор далимдуулан гэр хорооллынхныг холдуулахын тулд 100 мянган айлын орон сууцыг яаравчлан барина гэж байгаа юм. Тэрхүү 100 мянган айлын орон сууцыг барьж байгаа зорилго нь ердөө л гэр хорооллынхны газрыг чөлөөлж авахын тулд барьж байгаа учраас хүн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрэн гүйцэд хангаагүй чанаргүй орон сууц байх болно. Одоо зурагт мэдээллийн хэрэгслээр хэл ам дагуулаад байгаа чанаргүй шинэхэн барилгууд шиг л юм хийж нүглийн нүдийг гурилаар хуурна даа. Орон сууцны өрөөнийх нь доторх орон зай нь ч давчуу жижигхэн байна биз. Монгол гэр нь дунджаар 30 метр квадрат болохоор амьдардаг гэрээс нь жаахан томсгосон байхад болно гэдэг үүднээс нэг гэр бүлд 35 метр квадратын орон зай ноогдуулахад болно гэж үзэх болно. Дээхэн үед оросуудын барьсан орон сууц нь голчлон 2-3 өрөөтэй байх бөгөөд энэ дунджаар 100 метр квадрат болж байгаа юм. Ингээд бодоод үзэхээр наад луйварчид чинь яасанч олигтой юм хийхгүй. Би л лав агаарын бохирдлоос болж хичнээн өвдөж шаналсан ч агаарын бохирдол голчлон үүсгэгч нь гэр хороолол гэж хичнээн гүтгүүлж муучлуулсан ч яасан ч одоогийн амьдарч байгаа газраа луйварчдад булаалгахгүй эндээ амьдарсаар л байх болно. Би хөх толботой монгол хүн болохоороо торго шиг ногоон зүлэгтэй хашаандаа тухлаг хувийн сууц барьж үр хүүхдүүдээ тэндээ өсгөн аж төрөхийг хүсч байна.
2011-12-12
sudalgaanii bag bish, nyadalgaanii bag bailguidee.
2011-12-05