Туулын саваар 24-26 хэм хүйтэрнэ

img

Улаанбаатарт шөнөдөө үүлшиж, бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 градус, Туул голын саваар 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Харин нутгийн зүүн хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Тэс голын сав газраар 14-19 градус, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 9-14 градус, Говийн нутгийн өмнөд 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irwes:
goydoo odool uwul bolohneee
2014-01-05