“Тавантолгой” ХК-ийн хувьцаа 6.39 хувиар буурав
Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар нийт 22 ХК-ийн 22242 ширхэг хувьцааг арилжжээ. Баасан гаригт нийт 76 хэлцэл хийгдэж, 31 сая 264 мянга 163 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх арилжаа явагдсан байна.
ТОП-20 индекс 16255.70 нэгж болж өмнөх өдрөөсөө 206.46 нэгжээр буюу 1.25 хувиар буурчээ. Энэ өдөр “Бөхөг” ХК 14.99 хувь, “Материал импекс” ХК 10.49 хувь, “Дархан нэхий” ХК 3.74 хувиар өсч, хувьцааны ханш нь бусад компаниудаас хамгийн өсөлттэй арилжаалагдлаа. Харин “Их барилга” ХК 13.04 хувь, “Тавантолгой” ХК 6.39 хувь, “Мах импекс” ХК 6.19 хувиар хувьцааны ханш нь буурчээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ