Ю.Тимошенко өршөөлд хамрагдахыг хүслээ

img

Украин улсын “Харьков” хотын засан хүмүүжүүлэхийн захиргаа Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн хүсэлтийг хэлэлцэхээр болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Юлия Тимошенко засан хүмүүжүүлэхийн захиргаанд “шоронгийн нөхцөл байдлыг хөнгөвчилж, гэр бүлийхэнтэйгээ сард нэг удаа уулзах” хүсэлт өнгөрсөн сард гаргасан юм. Энэ талаар Украины өргөдөл хүсэлтийн албаны хэвлэлийн ажилтан Эма Снонт мэдэгдлээ.

 Мөн энэ сарын дундуур “Харьков” хотын шоронгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Тимошенког өөр эмнэлэг рүү шилжүүлэх талаар шоронгийн удирдлагуудтай биечлэн уулзах гэнэ. Юлия Тимошенкогийн өмгөөлөгч Власенко хэлэхдээ, хүсэлтэд Ерөнхий сайд асны ялыг хөнгөвчлөх талаар бичсэн байгаа. Тимошенко ялынхаа гуравны нэгийг эдэлсэн учир энэ өршөөлд хамрагдах бүрэн боломжтой гэжээ”. Авлигын хэргээр Юлия Тимошенкод 2011 оны аравдугаар сард долоон жил хорих ял сонссон юм.

отттт

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baba:
jantsannorov. mud banzal
2014-01-05
jantsannorov:
saihan emegteig sullah heregtei
2014-01-04