Нью-Йорк, Нью-Жерсид онц байдал тогтоов
Америкийн зүүн хойд хэсэгт 35 см зузаантай цас орж, цаг агаар эрс хүндэрсний улмаас 4200 нислэгийг цуцалжээ. Мөн Канадын Монтреал, Виннипегт салхи шуурч, -26 градуст хүрч, хүйтэрсэний улмаас 11 хүн амиа алдсан гэнэ. Канадын төв хэсэгт орших Квебект -46 градуст хүрсэн талаар цаг уурчид мэдээлсэн юм. АНУ-ын Индиана мужид цас орсноос халтиргаа үүсч, автомашины осол цагийн дотор л гэхэд 1000 гаруй бүртгэгдсэн байна. Жолооч хяналтаа алдсаны улмаас нэг хүн нас барж, хэд хэдэн хүн шархадсан байна.
Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд үргэлжилсэн цасан шуурга, хүйтэн цаг агаарын нөлөөгөөр АНУ-д өнөөдөр гэхэд хоёр хүн амь үрэгдсэн талаар “AFP” агентлаг мэдээлжээ. Цаг уурчдын мэдэгдэж буйгаар “Геркулес” хэмээн нэрлэгдсэн хүчтэй цасан шуурганы улмаас Нью-Йорк, Нью-Жерси мужуудад онц байдал тогтоосон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ