Энхийг сахиулагчид Хойд Суданыг зорилоо
Манай улсын энхийг сахиулагчид болох Хойд Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II шатны эмнэлгийн V ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр эх орноосоо мордлоо.
Тус бие бүрэлдэхүүн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, ШШГЕГ, ЦЕГ, Зэвсэгт хүчний 17 анги байгууллагын төлөөллөөс бүрдэж байгаа бөгөөд энхийг сахиулагч цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Ж.Ганхуяг томилогдсон.
Тэд есөн сарын хугацаанд Хойд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцох юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ