Өнөөдөр хулгана өдөр
Аргын тооллын 1 сарын 5, Адъяа гараг. Билгийн тооллын 4, Чөдөр одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Бага хүйтэн болох улирал 19 цаг 06 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ