Улаанбаатарт 11 хэмийн хүйтэн байна
Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээссекундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ