Шатарчид Төрийн ордонд өрсөлдөнө
Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн УИХ-ын даргын ивээл дор энэ сарын 11-12-нд Төрийн ордонд болно. Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцох юм байна. Тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах аж.
Эхний шатнаас шалгарсан эрэгтэй 20, эмэгтэй долоон шатарчин шигшээ тоглолтод өрсөлдөнө.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ