Канадад “H1N1” халдварын улмаас таван хүн амиа алдав

img

Канадын Альберта мужид томуугийн “H1N1” вирусын өсвөрийн халдвар дэгдсэнээс таван хүн нас барж, 1000 орчим өвчилсөн хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Альберта мужийн эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр өнгөрсөн хэдхэн долоо хоногийн дотор томуугийн “H1N1” вирусын халдвар тархаж, 500 гаруй хүн өвчилсөний ихэнх нь 5-18 насныхан байгаа гэнэ. Тус мужид 965 хүн томуугаар өвчилж эмнэлэгт хандсаны 200 гаруйг нь эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа гэнэ.

1

Түүнчлэн мужийн иргэдийг урьдчилсан сэргийлэх сайн дурын вакцинд хамруулж эхэлжээ. Үүний зэрэгцээ ирэх хоёрдугаар сард томуугийн дэгдэлт эрчимждэг тул өвчлөл нэмэгдвэл эмнэлгүүд ачааллаа даахгүй хэмээн Альберта мужийн захирагч Дэвид Жонстон мэдэгдэж, засгийн газраас тусламж үзүүлэхийг хүссэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eegii:
ireh 2 dugaar sard tomuugiin degdelt erchimjdeg gej orchuulsang oilgosongui. ireeduig haraad bgamuu
2014-01-05
eegii:
ireh 2 dugaar sard tomuugiin degdelt erchimjdeg gej orchuulsang oilgosongui. ireeduig haraad bgamuu
2014-01-05