Будаггүй төрхийг нь авсан зурагчинг шүүхэд дуудлаа
Реалити шоуны од 33 настай Ким Кардашиан “Зул сар”-ын баяраар гэр бүлийнхэнтэйгээ Юта мужид амарч, цанаар гулгасан юм. Тэрбээр өчигдөр Нью Жерси хотод ирсэнийхээ дараа мужийн шүүхэд “Hollywood.com” сайтын гэрэл зурагчин 42 настай Дэвид Амирийг хувийн нууцад халдаж, олон нийтийн өмнө эвгүй байдал оруулсан хэмээн шүүхэд өгснөө өөрийн “Kim Kardashian/family” блогтоо бичжээ.
1
Гэрэл зурагчинг шүүхэд дуудах болсон шалтгаан нь өнгөрсөн 29-нд цанын баазаас гарч явахад нь гэнэт халдаж, будаггүй төрхийг нь авсаныхаа дараа “Hollywood.com” сайтдаа ямар ч зөвшөөрөлгүй нийтэлсэн гэнэ. Мөн охин Норт Уэстийн зургуудыг зөвшөөрөлгүй авсан гэжээ.
1
Шүүхээс Ким Кардашианы гомдлыг хүлээн авч ирэх сарын 5-нд Дэвид Амирийг дуудсан байна. Хэрвээ Дэвид Амир буруутай нь тогтоогдвол 100-200 сая ам.долларыг Кимд өгөх гэнэ. Сонирхуулахад, Ким 2009 онд “Mail” сэтгүүлийн гэрэл зурагчинг нүцгэн зургийг нь авсан хэмээн шүүхэд гомдол гаргаж, ялалт байгуулж тус сэтгүүлээс 115 сая ам.доллар авч байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ