Бейонсиг попын хатан хаанаар өргөмжлөв
Попын хатан хэмээн цолыг 20 жилийн турш нэрнийхээ өмнө залгасан дуучин Мадоннаг хөгжим шүүмжлэгчид “Тааруухан хоолойтой нэгэн” хэмээн нэрийдсэн байна. Тэд ямар шалгуураар Мадонна өдий хүртэл “попын хатан хаан” хэмээн цоллуулж байсныг ойлгохгүй байгаагаа илэрхийлжээ.
1
Холливуудын “Voice singer records”-ийн ерөнхийлөгч Ферри Он “Энэ цаг үеийн жинхэнэ “попын хатан хаан” бол Бейонси. Намайг амьд байхад түүний өмнө гишгэх хүчирхэг хоолойтой нэгэн төрхгүй гэдгийг би бардам хэлнэ. 1990 оноос эхлэн дуучин Бритниг “попын гүнж” хэмээн цоллодог байсан. Бритни өөрөө ч мэдэлгүй гүнж гэх алдраа хэн нэгэнд алдаж орхисон шүү дээ. Яг одоо попын гүнж гэхээр нүдэнд шууд л Леди Гага, Майли Сайрус, Селена Гомез, Кейти Перри гээд л олон чадварлаг охид ар араасаа зогсч байна. Алийг нь сайн гэхэд асуудалтай. Харин “попын хатан хаан” гэхээр Бейонсигоос өөр нэр олдохгүй байна” гэж хэлжээ.
1
Бейонси энэ талаар мэдсэнийхээ дараа “Twitter” хуудаснаа “Мадонна би чамд хайртай, чиний эрч хүч одоо хүртэл мэдрэгдэж байна. Чи бол Майкл Жексон шиг мөнхийн “попын хатан хаан” байх болно” гэж бичсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ