Тэтгэврийн нэмэгдэл ирэх сард нэмэгдэж орно

img

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд өнгөрөгч 7 хоногт 470 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирлээ. Эдгээрийн 162 нь нийслэлтэй холбоотой санал хүсэлт байгаад Нийслэлийн Засаг даргын тамгын газар тухай бүрт нь холбогдох байгууллагуудаараа дамжуулан хариу өгч байна.

1

Мөн Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний аппарат эвдэрсэн. Энэ аппаратыг яаралтай засч, арга хэмжээ авч өгөхийг хүссэн иргэд олноороо хандлаа. Эрүүл мэндийн яамнаас “Уг аппаратыг засахаар Чех улсын мэргэжилтнүүд ажиллаж байгаа төдийгүй шинэ аппарат авах, сонгон шалгаруулалтын тендер зарлагдаж, гэрээ байгуулсан” гэж хариулжээ.

1

Түүнчлэн, "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" Монгол Улсын хуулиар 2014 оны 1 сараас тэтгэвэр нэмэгдэнэ гэсэн боловч нэмэгдээгүй байгаа талаар зарим иргэд тодруулжээ. “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх журам нь батлагдах шатандаа явж байна. Энэ хуультай холбоотой тэтгэврийн нэмэгдэл нь ирэх сарын тэтгэвэр дээр 1 сарын нэмэгдэлтэйгээ хамт нэмэгдэж очно” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин 1954:
гарын бэлэг гэхээр зарим нь мөнгөндөө нарийлж яах юм, энээ тэрээ гэдэг. ардын уламжлалаар хавсай, ул боов ч гарын бэлэг болдог. өнөө үед жижиг ул боов, еэвэн ч байсан яадаг юм. сэтгэлээрээ өгч байгаа юм. зарим нь ярьдаг, цагаан сарын боовыг идэхгүй хаядаг гэж. тэр монголоо алдсан зангаа татвал таарна. хэзээ ч монголчууд иддэг хоолоо хаяж байгаагүй. ажил муутай, амьжиргаа мэддэггүй, гэрийн ажил мэддэггүйнүүд нь л хаяж байгаа. идэхгүй л юм бол хаяж хатаахаасаа өмнө нэг хүн баярлуулаад бэлэглэчихээч дээ, тэгвэл. өгч ч чаддаггүй, идэж ч чаддаггүй бирдүүд минь....
2014-01-12
зочин 1954:
эрх нь хасагдсан хөгшчүүл гэж хэн бэ, та нар өөрсдөө хараарай. хэдэн хүүхдүүдийнхээ эрхшээлээр энд тэнд цагаач маягаар гуанз ресторан, баар, заал, амралт хэсч цагаан сар хийсэн болгож эрх чөлөөгий нь хасагчид. өөрийнхөө өрх гэрт сэтгэлээрээ нэг зул өргөөд, цагаан идээнийхээ дээжийг тавьчихаад, хэдэн баншаа өөрийнхөөрөө хийчихээд хүүхдүүддээ гарын бэлэгтэй сууж байгаа хөгшчүүл чинь харин тэдний дэргэд жинхэнэ монголоороо жаргаж суугаа хөгшчүүл билээ...
2014-01-12
зочин 1954:
70 наснаас дээш ууц тавьдаг монгол уламжлал байдаг. цагаан сарыг яаж тэмдэглэхээ одоогийн хөгшчүүл бүгд ёс журмыг нь мэдэж байгаа. харин өнөөгийн ардчиллынхны дээдсүүд монгол уламжлалаа мартсан бололтой. энд тэнд баар, ресторан хөлсөлж, амралт, гадаад хэсдэг өвчин монголд дэлгэрээд удаагүй байна. хөөрхийдөө гэртээ ч цагаан сараа хийе гэж хэлж чадахгүй эрх нь хасагдсан хэсэг хөгшчүүлийгээ хүчирхийллийн төвд хандаач гэж хэлмээр, зөвлөмөөр байна.
2014-01-12
zochin:
hun hureeree temee tengeeree gedeg mongolchuudaa idehgui baij neg ih tsartsuu mah urdaa ovoolood yahav zugeer l buuzaa hiigeed tavgaa saihan zasaad tsagaan saraa hiivel bolno manaih uuts chanahgui saihan olon salat hiigeed buuztai temegleed 10 jil bolloo harin ch humuus durtai baidag sh
2014-01-06
zaluu uye:
turuun luiwarchid undur nastnuudiin tetgevriig usguj bgaad tsagaan sar nereer ulsiin mungiig urd hurshruu heden terbumaar ni gargahnee.
2014-01-06
цагаан сар:
цагаан сараар бага зардал гаргая
2014-01-05
зочин:
(иргэн цэцэгсүрэн бичсэн нь: /112.72.13.108/ 2014/01/05 18:44:09 цагаан сараас өмнө 2сарын тэтгэвэр өгөхгүи бол энэ хэдэн төгрөг хаанаа ч хүрэхгүинээ цааш нь дамжуулж өгөөчээ үнэхээр хэцүү байна) цагаан сараас хойш юугаараа амьдрах хүн бэ чи.
2014-01-05
. , . с м:
uursduu idehiig l bodohoos bich ahmaduudaa boddog yumuu iim ved ni l tuslah eostoi sh dee
2014-01-05
bathvv:
2-3 sariin tetgeweree hamt ogchihmoor yum daa sar shine bolj bhad heden hogshchvvd bayrlag dee tor zasgiin ondorlogvvdee .anhaaraachee
2014-01-05
иргэн цэцэгсүрэн:
цагаан сараас өмнө 2сарын тэтгэвэр өгөхгүи бол энэ хэдэн төгрөг хаанаа ч хүрэхгүинээ цааш нь дамжуулж өгөөчээ үнэхээр хэцүү байна
2014-01-05