Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

img

Ихэнх нутгаар   үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, Төв зүүн зүгийн нутгийн зарим   газраар бага зэргийн цас орж, зөөлөн   цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Говь   талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Их  нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс   голын сав газраар 22-27 хэм, Ерөө, Туул, Тэрэлж,Хэрлэн, Онон, Улз,   Халх голын сав газраар 16-21хэм, Дорнод Монголын болон Дарьгангын тал   нутгаар 8-13 хэм, Говийн бүсийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 13-18  хэм хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Явган шууога шуурна. Хүйтэрч 13-15 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ