Аймгийн арслан О.Хангай түрүүллээ

img

Монголын үндэсний бөхийн холбоо "Талх чихэр" ХК-тай хамтран жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулсаар ирсэн "Хэвийн боовны баяр"-т зориулсан аймаг цэргийн цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаан өчигдөр боллоо.

Ес дэх жилдээ болсон тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн арслан Н.Адъяабат үзүүрлэлээ.

Мөн барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, А.Алтанхуяг нараар магнайлуулсан аймаг цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглосноос Шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуун, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн харцага Б.Бат-Өлзий нар үлдсэн.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэдэв:
сайн байна. улам сайн барилдаж улсын цол хурдан аваарай миний дүү
2014-01-06
zochin:
za odoonoos ehleed mongolchuud yeven sar hiideg bolohnee dee. shownii bayar naadam hiihdee yadaj l ner usaa sain bodoj baimaar yum
2014-01-06