Өмнөд Суданаас иргэдээ гаргаж эхлэв

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тушаалаар сүүлийн хоёр сарын турш зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа Өмнөд Суданаас түр болон байнгын оршин суугч иргэдээ нүүлгэн шилжүүлж эхэлсэнийг “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү мэдээллийг баталж өчигдөр АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн албаны төлөөлөгч Мари Харф “ВВС”, “CNN”, “AFP”, “ABC” агентлагийн сэтгүүлчидтэй уулзахдаа нүүлгэн шилжүүлэлт эхэлсэн гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр “Уржигдраас эхэлсэн нүүлгэн шилжүүлэлтээр АНУ 440 иргэн, Их Британи, Өмнөд Солонгос, Канад, Австрали улсын 750 иргэнийг амжилттай гаргасан. Өмнөд Суданаас Америкийн цэргийн “GS 715” тээврийн онгоцоор иргэдийг аюулгүй гаргаж, амжилттай шилжүүлсэн. Мөн АНУ-ын нүүлгэн шилжүүлтийн баг удахгүй дахин ажиллагаа явуулж 521 иргэнээ гаргана. Цаашид нийслэл Жуба хотод суугаа АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудын тоог багасгахаар болсон” гэж ярьжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ