Милла Йовович: Би хийсвэр ертөнцийг тархиндаа бий болгож байгаа найруулагчдаас айдаг

img

Хүн төрөлхтөн, дэлхий дахинд зомби нар халдсаны эсрэг зоригтойгоор зогсогч Милла Йововичийн “Тав дахь элемент”, “Харийн хүн”, “Resident Evil” кинонуудыг бид сайн мэднэ. Харин домогт, эрэлхэг зоригт, дайчин бүсгүй Жанна Аркийн дүрээр Милла сая сая кино хорхойтны сэтгэлд хоногшсон жүжигчин юм. Багаасаа загварын ертөнцөд хөл тавьсан тэрбээр 1980, 1990-ээд оны алдартай загвар өмсөгч Синди Кроуфорд, Наоми Кэмпбелл, Клаудиа Шиффер нарын хамтаар загварын тайзыг чимж, эзэгнэж байжээ. Түүний “ELLE” сэтгүүлд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

6

-Хэдэн жилийн өмнө “Calvin Klein” рекламд тоглож байсан. Тэр рекламны хориотой зарим хэсэг нь “YouTube” дээр “Зул сар”-ын өмнөхөн тавигдсан харагдсан. Энэ рекламнаас болж, гэр бүлийн хэрүүл маргаан үүсээгүй биз дээ?

-Хүмүүс ч муухай шүү. Өнөөдөр ч юм уу, өчигдөр гаргаж болох л байсан. Харин яг “Зул сар”-ын өмнөх өдөр дэлхийн хамгийн их хандалттай “YouTube” дээр тавигдсан байсан. Нөхөр минь үзчихээд маш их уурласан. Би харин хариуд нь “би бол жүжигчин шүү дээ” гэсэн /Инээв/.

66

-Та “YouTube” болон бичлэг тавьсан хүмүүсийг шүүхэд дуудах уу?

-Дахин харах, үзэхийг хүсдэггүй олон зүйл надад байдаг шүү. 18 настайдаа Техасын Остинд байхдаа нэгэн дэлгүүрт хамтлагийнхантайгаа дуулж байсан гэхчилэн. Харин би өөрөө энэ рекламанд тоглохыг хүссэн болохоор шүүхийн өмнө амаа таглуулна шүү дээ.

7

-Ингэхэд таны шүтэн бишрэгчид уран зөгнөлт кинонд их дуртай “тэнэг” залуус уу, эсвэл үзэсгэлэнтэй, эрч хүчтэй эмэгтэй баатраас эрч хүч авдгаа мэдэрдэг охид юм болов уу?

-Хоёулаа гэж бодож байна. “Resident Evil” киноны маань хамгийн гайхалтай бас хамгийн хөгжилтэй нь охид найз залуустайгаа үздэгт байгаа юм. Кино маань эмэгтэй, эрэгтэй гэлтгүй бүгдийг нь маш их бухимдуулдаг. Учир нь адал явдалт, аймшгийн киноны төрлөөс жаахан өөр. Би Англид нэг гэр бүлийнд очсон юм. Тэднийх 6-12 насны таван охинтой. Би тэднийг зоригтой, өөрсдөдөө итгэлтэй болгохыг хүссэн. Тэгээд явахаасаа өмнө тэдэнд хандаж “Хөвгүүдээс илүүтэйгээр охид бие биетэйгээ илүү дотно байдаг. Тиймээс бид гар тулааны урлагт суралцаж чадна. Гар тулаан бол эмэгтэй хүнд зориулагдсан. Учир нь бид ихэвчлэн эрэгтэйчүүдээс намхан, хурдан байдаг” гэж хэлсэн юм. Тэд одоо бие хамгаалах урлагт суралцаж байгаа.

7

-Үеийн үед эмэгтэй тулаанч баатар байсан. 1960-аад оны үед “Өшөө авагчид”-ын Эмма Пил байлаа. Харин та тулаанч оддын дүрийг дараагийн шатанд гаргаж гайхалтай амжилтад хүрлээ шүү дээ?

-Тийм шүү, яг үнэн. “Resident Evil” цувралууд маш алдартай видео тоглоомноос үүдэлтэй. Миний дүү тэр тоглоомыг их тоглодог байлаа. Тэрбээр Жилл Валентины дүрд байнга тоглоно. Харин хааяа эмэгтэй баатрынх нь дүрд тоглож харагдана. Хөвгүүд охидын дүрд тоглох боломжтой цорын ганц тоглоом юм шиг. Тиймээс л би энэ тоглоомыг өргөн дэлгэцийн кино болгоно гэхэд нь маш их сонирхсон юм шүү. Анх Эвилийн дүрд тоглох санал тавих тэр мөчид хэлээ хазахаас өөр юу ч хийж чадаагүй.

6

-Сонирхолтой л юм?

-Энэ бүхэн яагаад Пол киноныхоо зохиолыг бичиж, продюсерлох болсон талаар ихийг хэлж байгаа юм. Тоглоомд нэгэн охин маш их үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс тэр охиныг киноны гол дүр болгохоор Пол шийдсэн гэж нэг ярилцлагынхаа үеэр хэлж байсан. Нэг удаа найруулагч маань “цус сорогчийн ангууч чи биш байсан бол энэ кино амжилтад хүрэхгүй” гэж байсан.

7

-Би видео тоглоомынх нь талаар юу ч мэдэхгүй. Бусад дүрүүдийн тухайд, тэд бас л тоглоомд байдаг дүрүүд үү. Аль эсвэл хийсвэр төсөөллийн баатрууд уу?

-Нэгэнт л кино хийж байгаа бол тухайн орчин, нөхцөл байдалд баригдах хэрэггүй юм шиг надад санагддаг. Пол өөрийн ертөнцийг бий болгохыг хүссэн. Тиймээс дүрүүд, тэдний сонголт, тэдэнтэй холбоотой үйл явдлын тухайд бид өөрсдийн гэсэн бүтээлч эрх чөлөөг мэдрэх юм. Тухайн тоглоомын дүрүүд кино дэлгэцнээ амилвал тэдэнд бид баригдана. Харин гол дүрийн тухайд найруулагч маань илүү эрх чөлөөт нэгэн байлгахаар сэтгэл шулуудсан. Тоглоомын дүрийг тэр хэвээр дэлгэцнээ амилуулах боломж ч байгаагүй. Ямар зэр зэвсэг хэрэглэх, юу хийх зэрэг нь хязгаарлагдмал байсан юм.

7

-Видео тоглоом гэдэг өөрөө хийсвэр ертөнц. Яг л шашин шүтэхтэй адил?

-Тийм ээ. Уран сэтгэмжийн үр дүнд бий болдог болохоор видео тоглоомуудыг кино болгоход маш их тохиромжтой. Манай киноны бүх уран бүтээлчид тоглоом таалагдсан. Үзэгчдэд ч мөн адил. Энэ л хамгийн чухал.

7

-Та биеийн тамир эсвэл тулааны урлагт ер нь авьяастай хүн үү эсвэл тулааны урлагт суралцаж байв уу?

-Ямагт л тулааны урлагт дуртай байсан. Өсвөр насандаа л энэ урлагаар хичээллэж эхэлсэн. Харин “Тав дахь элемент” кинонд тоглосны дараагаар жинхэнээсээ сургуулилж эхэлсэн.  Өмнө нь сонирхлын дагуу хичээллэж байснаас тэс өөр мэдрэмж төрөхийг би мэдэрсэн. Бие хамгаалах урлагаар хичээллэж байх үедээ та тодорхой чадваруудыг суралцахаас гадна өөрийгөө хэн бэ гэдэгт илүү их анхаарал хандуулж, өөрөө өөртөө хяналт тавьж чадна. Бага байхын өөрийгөө багтай нинжа мэтээр төсөөлдөг байлаа. Тиймээс хэт их хүчирхэг, эрч хүчтэй байх нь миний дотоод мөн чанар байх.

7

-“Хар бүс” шиг л...

-Үгүй, үгүй. Харамсалтай нь, би “хар бүс” авахаар өдөр бүр хангалттай хичээллэдэггүй. Хэрэв энэ талаар бодож эхлэх юм бол тэр ертөнцөд нэн даруй орж чадна гэж би боддог. Харин охиноо энэ урлагаар хичээллүүлэх талаар бодож байгаа. 10 нас хүрэхээр нь. Ээжтэйгээ хамт хийдэг байсан зүйлсийн нэг нь энэ бие хамгаалах урлагийн хичээл байгаасай гэж би хүсдэг.Учир нь өөрийн бие махбодио хянаж чадах тийм бүрэн хяналт миний охиндоо өгөх хамгийн чухал бэлгүүдийн нэг юм шиг надад санагддаг юм. Өнөөгийн нийгэмд өөрөө өөрийгөө хамгаалах чадвартай байхыг мэдэх нь маш чухал. Энэ танд хэн нэгэн халдахын тухай асуудал биш. Өөртөө итгэлтэй байхын тухай юм. Алхах бүртээ та итгэлтэй байж, орчин тойрон, хүрээлэн буй хүмүүсээс илүү анхааралтай байж чадна. Эмэгтэйчүүдийн хувьд энэ маш чухал гэж би боддог.

-Ингэхэд та үргэлж өөртөө итгэлтэй байв уу. Анх тантай танилцахад 20 настай л байсан байх. Та их нуруутай хүн шиг санагдсан. Загвар өмсөгчийнхөө хувьд ихэд бие даасан, тогтсон байсан?

-Өөртөө итгэх итгэл гэдэг ирж, явж байдаг ямар нэг зүйл шиг ээ. Гэр бүлийнхэн минь багаас маань л надад их анхаарал халамж тавьж, хайрлаж өсгөсөн нь төрөлхийн өөртөө итгэх итгэлийг надад төлөвшүүлсэн байх. Хар багаасаа л загварын ертөнцөд орсон болохоор “Ийм ажил хийхэд би үнэхээр бэлэн байна уу”, “Би зөв сонголт хийж байна уу” гэх мэт асуулт гарч ирсэн. Өөртөө итгэх итгэл гаднаа, харин дотроо маш их эргэлзээ байсан гэж боддог. Есөн настайгаасаа л жүжиглэх, дуулах, бүжиглэх хичээлд явж байсан нь надад бас их нөлөөлсөн.

6

-Та юунаас айдаг вэ?

-Би хийсвэр ертөнцийг тархиндаа бий болгож байгаа найруулагчдаас айдаг. Тэд бол тархинд цус хуруулагч, яг үнэндээ жинхэнэ зомби нар чинь найруулагч нар шүү дээ. Бид бол тэдний зүгээр л нэг хийсвэр төсөөлөл.

7

-Та маш олон зомбийг хөнөөсөн юм чинь өөрийгөө их хүчтэй гэж бодож байгаа байх даа?

-Зочид буудалд зураг авалт хийснийхээ цаг гаруйхны дараа би хоёр хилэнцтэй тааралдаж билээ. Миний сууж байсан газрын хажууханд. Надад аз тохиох нь дээ гэж би шууд л бодсон /инээв/.Тэгээд би зураг авалтад илүү хичээл зүтгэл гаргаж, амьд дүр бүтээе гэж хичээлээ. Элсэн цөлд зураг авалт хийх сонин л юм билээ. 50 градусын халуунд ч тоглоно гэдэг амаргүй. Тэгээд маш хүнд буу зэвсэг гээд л. Одоо хүртэл зүүдэндээ зомбинуудыг устгадаг.

7

-Та яагаад “Муу ёрыг эзэмдэгч” кинонд тоглох болсон юм бэ?

-Эхний киноны зохиолыг уншаад Элисийн дүрээс шууд татгалзсан. Пол Элисийг аймшигт мангасын дүрд хувиргасан байсан юм. Гэхдээ тэр зохиолоо дахин бичиж, би ч түүнийг нь зөвшөөрлөө. Харин одоо би Элисээс залхаж гүйцлээ. Энэ дүрээр таван жил амьдарлаа. Хангалттай урт хугацааг нэг юманд зориулсанаа мэдсэн.

7

-Цуврал бүрт өөр өөр найруулагч ажиллаж байна. Өөр хоорондоо хэр ялгарч байна?

-Найруулагч Расселл Малкахи тэднээс “галзуу”-гаараа ялгарна даа. Тэрбээр зураг авалтын талбай дээгүүр гүйгээд л байдаг юм. Хүн бүрт заавар зөвлөгөө өгч, мартсаныг нь сануулна. Пол их тайван. Зорилгодоо хүрэхийн тулд тэр өөртөө итгэлтэй, шаргуу ажилладаг өчүүхэн жижиг зүйлд ч санаа тавьдаг хүн дээ. Александр их сайн найруулагч. Жүжигчидтэй тулж ажилладаг.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ