Д.Болдбаатар 77 дугаарт орж иржээ
“Дакар ралли”-ийн 35 дахь удаагийн уралдааны гараа өчигдөр Аргентин улсаас эхэллээ. Энэхүү уралдааны мотоциклийн төрөлд Д.Болбаатар, Н.Лхамаа, Х.Батболд нар эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.
Тэд эхний өдөр буюу “этап-1”-д 809 км замыг туулах ёстой байсан. Манай тамирчин Д.Болдбаатар 77 дугаар байранд орж ирсэн байна.
Энэхүү уралдаанд 400 гаруй тамирчин оролцох хүсэлтээ ирүүлснээс 200 орчим тамирчин оролцож байгаа юм. Энэ жилийн “Дакар Ралли” Аргентин, Болив, Чили улсуудыг дамжин явагдах ба оролцогчид нийт хоёр долоо хоногийн хугацаанд 8700 км зам туулна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ