Цаг бусаар одсон 949
2014-01-06

Цагдаагийн Ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Өнгөрсөн онд улсын хэмжээнд зам тээврийн нийт 2143 осол гарсан байна. Үүнээс 423 хүн ослын улмаас амиа алдаж, 1282 хүн бэртэж гэмтжээ. Зам тээврийн улмаас амиа алдагсдын тоо өмнөх оныхоос 14.6 хувиар, бэртэж, гэмтсэн иргэдийн тоо 18.9 хувиар өссөн байна. Авто ослын дийлэнх нь нийслэл хотноо гарч, үүний улмаас амиа алдсан 117 иргэний 102 нь явган зорчигч байжээ гэсэн байна.

5

Замын нөхцөл ямар билээ, ямар стандарт хангасан машин техникийг бид эзэмшдэг билээ. Олонх нь ямар боловсрол ухамсартай хүмүүс нийтийн тээвэрт жолоо мушгидаг билээ гээд автын хэрэг ослын хар мэдээг багцлах гэвэл их нервтэж, эд эс барагдана. Өнгөрөгч онд бидний дундаас цаг бусаар буюу авто ослоор 423 хүн үүрд яваад өгчээ. Инээж хөөрөөд эргээд ирэх яриа товтой гарсан хэн нэг маань эргэж ирсэнгүй, хэн нэгний хариуцлага болгоомжгүй үйлд өртөн амиа алдсан байна. Үүн дээр өш хонзон, мунхаг уур хилэнгийн харгайгаар хүйтэн зэвсэгт амиа өгч цаг бусаар одогсдын тоо нэгэн хар тайлан дээр бас  буусан байгаа.

6

Осол гэмт хэргийн тоо жилээс жилд буурахгүй байгаа ба энэ хэрээр цаг бусаар одогсдын тоо нэмэгдсээр байна. Үүний нөгөө талд гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх санаа зорилго бүхий том хууль түүнийг хэрэгжүүлэгч байгууллага бий. Хэрэгжилт нь хэр байдаг вэ гэдгийг он оны гэмт хэргийн өсөлт харуулна гэж үзвэл тайланг нь харах хэрэггүй болж байна. Улсын хэмжээнд 2013 оны эхний 8 сард 16828 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2313 хэрэг буюу 15.9 хувиар өсчээ. Мөн бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 6025 хүн гэмтэж, 698 хүн нас нас барсан тухай мэдээлж байлаа. Харин 2013 оны эцэст  гэмт хэргийн улмаас нийт 949 хүн нас барсан нь өмнөх оныхоос 5.3 хувиар өссөн дүн гэнэ. Урьдын цагт цагдаагийн удирдлагын ажлыг энэхүү оны эцсийн гэмт хэрэг өссөн нэмэгдсэн гэдэг суурь үзүүлэлтээр нь дүгнэж сайшаал шийтгэлийн алинийг нь авахыг шийддэг байсан тул гэмт хэргийн талаарх бараан тоог дарах талд нь гаргаж мэдээлдэг байлаа. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн гаралт өссөн тоон үзүүлэлт гарах нь урьдчилан сэргийлэх ажил муу явагдсан ба төрийн болон хүчний байгууллагын бүтцэд байх урьдчилан сэргийлэх чиглэлийн алба нэгжүүд ажлаа тун тааруу хийж байгаа гэсэн дүгнэлт рүү хөтлөнө. Гэхдээ энд тухайн нэгж байгууллага ажлаа муу хийсэн гэхээсээ урьдчилан сэргийлэх ажлын үзэл санаа, зохион байгуулах арга барил хэлбэр нь ямар байгааг харах ёстой байх.

6

Хууль харж онолдох юм бол “...Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун, хүмүүжлийн болон зохион байгуулалтын шинж чанартай нийтлэг арга хэмжээг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ гэдэг бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа цогцолбор арга хэмжээ мөн” гэж үзэх юм байна.

7

Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгахад чиглэгдсэн байх нь урьдчилан сэргийлэх ажлын цөм нь юм байна гэж ойлгогдохоор байна. Гэмт хэрэг гарах нийгмийн болоод эдийн засгийн хамааралтай олон суурь шалтгаан бий гэж үзвэл энэ хуулийн зорилго хамрах хүрээ ямар нүсэр том болох нь харагдана.

7

Автын хэрэг буюу хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ослын шалтгаан нөхцлийг арилгах тал дээр жил бүр ухуулга сурталчилгааны ажил хийдэг. Гэхдээ иргэдийн ухамсарт нөлөөлөх гэсэн олон сурталчилгаа нь нэг хэвд цутгасан мэт улигт агуулга, хэлбэр хийцтэй байдаг тул үр дүнтэй байгаа гэж чагтлах гэвэл үзэг гацаана.

7

Одоо байгаа ерөнхий загвараараа бол урьдчилан сэргийлэх ажил нь ухуулга тараах материал, хурал уулзалт семинар гэсэн арга хэлбэрт хайрцаглагдаж тухайн нэгжийн цагдаагийн удирдах албан тушаалтан албан хаагчийн мэдлэг мэдээллийн түвшинд бие биеэ дуурайсан байдлаар хийгдэж эргээд жилийн эцэст багагүй мөнгө зарцуулсан том тайлан болж ирсэн нь үнэн. Энэхүү урьдчилан сэргийлэх ажлыг зорилтод бүлгээр нь авч үзвэл нийгмийн бүх гишүүн бүхлээрээ багтаж байгаа. Нялх үрсээс эхлээд эцэг эх албан тушаалтан, байгууллага ААН, аялагч жуулчин хэн ч байлаа өнөөх бурхан л биш бол гэмт хэргийн золиос хохирогч болж болох юм. Энэ утгаараа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь маш том хүрээний ажил болох нь харагдана. Зорилтод бүлгийн хүрээ нь том байхын зэрэгцээ мөн тэдний аливаа мэдээллийг хүлээн авах хурд, сэрэмжлүүлэг санамжийг хүлээн авах өнцөг өөр болсныг ч тооцох ёстой. Архичин хүн аюултай, халаасны хулгайчаас сэрэмжил гэхээсээ илүүтэй гэмт хэргээс өөрийн болоод бусдын амь насыг нь хамгаалах нь иргэн таны үүрэг гэдгийг нь түлхүү ярих цаг болсон. Цагдаа намайг хамгаална гэхээсээ илүүтэй та өөрийгөө хамгаалж сэргийлэх үүрэгтэй гэдгийг илүү хэлж ярьж сурталдах цаг ирснийг хаана хаанаа сэхээрч мэдрэх ёстой. Цагдаагийн байгууллага дангаараа урьдчилан сэргийлэх ажлыг хийж хүч хүрэхгүй гэдэгтэй хэн ч маргахгүй. Мөн одоогийн арга барилаараа бол бүр амжихгүй.

7

Иргэн бүр анхаарал сэрэмжээ дээшлүүлж амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоос сэрэмжлэх ёстой. Энэ бол бидний сонгосон капиталист нийгмийн хатуу ч гэсэн зөв зарчим хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга мөн байх.

8

Өнгөрөгч онд бид 949 иргэнээ цаг бусаар авто осол, гэмт хэргийн улмаас алджээ. Хэн нэгэн энэ тооны нэг нэмэгдэхүүн болохгүйн төлөө сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой байх ёстой. Иргэн бүр үүргээ биелүүлж хууль дүрэм журмыг сахиж хөдөлгөөний аюулгүй байдлын оролцоог хангаж, болзошгүй эрсдлээс амь нас эд хөрөнгөө хамгаалж чаддаг болох ёстой. Тэгсэн цагт энэ тоо бодитой буурна.

6

П.Баярхүү  /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
аагий:
энд ийм баримт хэрэгтэй байна. авто ослоор нас барсан хүмүүсийн хэд нь явган зорчигчийн буруугаас болсон, хэд нь жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж ийм байдалд хүрснийг л нарийн хэлэх хэрэгтэй. дандаа жолооч нарын гээд байж болохгүй. манай хотын иргэдийн хотын соёл ямар билээ дээ...
2014-01-06
bayanaa:
zevsgiin huulitai bolmoor bn. haranhui gudamjind aluurchintai taarval tsagdaa haanaas oloh uu? manai huulind uheh gej bsan ch hun alj bolohgui. bur bolohgui bol uhchih bid aluurching zaaval olood shiitgene
2014-01-06
......:
ингэж онгоцхон дугнэж юм бичиж болохгуй ээ. баярхуу. замын ходолгооний аюулгуй байдлыг хангаж ажиллах естой замын цагдааг мэргэжлийн бус хумуус удирдаж ном дурэм ээр нь ажиллуулахгуй байна шдээ.
2014-01-06
fkdgjd:
bichij bgaa humuus ta nar uursduu zamiin hudulguund uhamsartai oroltsooch, dor burnee novsh biz dee ta nar
2014-01-06
aaaaaaaaaaaaaa:
arai arai boliochee ene chine afgant ingej uhehgui bgash dee bargal novsh novsh . . .
2014-01-06
аймшиг:
нэг өдөрт 3 хүн зөвхөн энэ шалтгаанаар хорвоог орхино гэдэг аймшиг монголд афгаанаас илүү зарлаагүй форонтгүй дайн болж байна дээр нь эмч нарын аллага үр хөндөлт
2014-01-06
irgen:
uneheer aimshigtai ba.
2014-01-06