Л.Эрдэнэчимэг гишүүн “11-11” төвд өнжинө
Шинэчлэлийн Засгийн газраас ард иргэдтэй нээлттэй байх үүднээс “11-11” төвийг байгуулж, төрийн байгууллагуудын талаар санал хүсэлт, гомдлыг хүлээн авч, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг болсон билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ сарын 08-ны өдөр буюу ирэх лхагва гарагт 13.00-17.00 цагийн хооронд Засгийн газрын ордны зүүн хойно байрлах “11-11” төвд “жижүүрлэх” гэнэ. Түүнийг өөрийн тойргийнхоо иргэдэд тулгамдсан асуудлуудыг анхааралтай судалж, яаралтай шийдвэрлэж өгдөг гэдэг. Харин тэрбээр энэ удаад өөрийн сонгогдсон тойргоор хязгаарлалгүй, иргэдийг санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийн тулд хүссэн хүн бүхнийг хүлээн авч уулзах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ